Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн гэргий, загвар зохион бүтээгч Виктори Бекхэм ирэх сард худалдаанд гарах Недарландын “Vogue” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн байна. Бекхэм, Викториа нар гэрлээд 18 жил болж буй бөгөөд дөрвөн хүүхдийн эцэг, эх юм. Ярилцлагын үеэр сэтгүүлч “Гэр бүлийн харилцаа үргэлж өөгүй цэвэрхэн байдаггүй. Харилцаанд сэв суух үед та яадаг вэ?” хэмээн асуухад Викториа “Хүлээцтэй байхыг илүү үздэг. Мэдээж хэрэг муудалцдаггүй гэр бүл гэж байхгүй. Бид ч гэсэн их муудалцдаг. Гэхдээ би сүүлийн жилүүдэд хүлээцтэй бас тайван байдаг болсон. Уучлах бол хамгийн чухал эрхэм чанар” гэж хариулсан байна.