Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ энэ сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болно. Тус тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд тамирчдын түрүүч өчигдөр Тайванийг зорилоо.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс), 55 кг-д Батсайханы Ариунболд (БТСДуС), 60 кг-д Эрдэнэчимэгийн Үнэт-Эрдэнэ (Аварга), 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д Занданбудын Сумъябазар (Хангарьд), 84 кг-д Мөнхбаатарын Цогтгэрэл (Ирээдүйн одод), 96 кг-д Чинбатын Алтангэрэл, 120 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Аварга), эмэгтэйчүүдийн 44 кг-д Ганбаатарын Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн), 48 кг-д Буяндалайн Чимгээ, 51 кг-д Тэгшбаярын Ариунзаяа (хоёул Хангарьд), 55 кг-д Баяраагийн Халиунаа (Ирээдүйн одод), 59 кг-д Балжиннямын Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг), 63 кг-д Баярбаатарын Сарнай (Мөнхийн хүчтэн), 67 кг-д Ганбаатарын Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс), 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр (Арслан) нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар (Женко), спортын мастер Ёндонпүрэвийн Батдархан (Хасу-Мегастарс) нарын удирдлага дор оролцоно.