Америкийн нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клуни өчигдөр нярайлжээ. Тэрбээр хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна. Клуни ихрүүдийнхээ эмэгтэйд нь Элла, эрэгтэйд нь Александер гэдэг нэр өгчээ.
“Жорж Клунид тайвшруулах тариа хийж, хэд хоног нөхөн сэргээх эмчилгээ хийх хэрэгтэй” гэж түүний менежер Стэн Розенфилд гэж хошигноод, “эх хүүхдүүдийн бие сайн байна” гэсэн байна.
Өдгөө 56 настай Ж.Клуни, 39 настай өмгөөлөгч Амал нар 2014 оны есдүгээр сард Италийн Венец хотод гэрлэсэн юм.