Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт өнөөдөр дуусч байна. Татварын албаны хүрээнд 750 орчим улсын байцаагч, нийгмийн даатгалын 60 гаруй ажилтан, улсын бүртгэлийн 70 орчим албан хаагч, санхүүгийн 30 гаруй мэргэжилтэн, гаалийн 25 ажилтан ажиллаж байна. Тус хуулийг хэрэгжүүлэх явцад 861.065.7 сая төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болж, 111.055.1 сая төгрөгийн татвараас чөлөөлжээ.
Ил тодын тайланг өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл авахаар анх хуулиндаа тусгасан ч хуулийн бэлтгэл ажлыг хангахад зарим нэг асуудал үүссэн тул хугацаа 2016 оны 2 дугаар сарын 20 болгож сунгасан. Ийнхүү нэгэнтээ хуулийн хугацааг сунгасан тул дахин сунгах тухай асуудал яригдахгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (4)