Засгийн газар болон орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд зохион байгуулах болжээ.
Уг хэлэлцүүлгийг УУЯ болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна.
Хэлэлцүүлгийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийг танилцуулж, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийвдэрлэх арга замын талаар зөвлөлдөх аж.
Хэлэлцүүлэгт Уул уурхайн сайд Р.Жигжид, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Др. Ш.Ханселманн, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар оролцож үг хэлэх юм.