Чанаргүй зээл 32.8 хувиар өссөн талаар Статистикийн газраас мэдээллээ.
Тодруулбал, Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны нэгдүгээр сарын эцэст 11.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 87.2 тэрбум төгрөг буюу 0.7 хувиар өсчээ. Харин өмнө оны мөн үеийнхээс 305.8 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар буурсан байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны нэгдүгээр сарын эцэст 922.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаасаа 68.2 тэрбум төгрөг буюу 8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 604.4 тэрбум төгрөг буюу 2.9 дахин өсчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны нэгдүгээр сарын эцэст 872.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаасаа 3.1 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн байна. Харин өмнөх оны мөн үеийнхээс 215.5 тэрбум төгрөг буюу 32.8 хувиар өссөн аж.
Сэтгэгдэл (2)