НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр болж, 3543 азтан тодорчээ.
Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 250 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 3 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожсон байна. Мөн 34 азтан 500 мянган төгрөг, 335 азтан 100 мянган төгрөг, 3,171 азтан 20 мянган төгрөгийн эзэн болсон байна.
ГТЕГ-ын НӨАТ-ын урамшуулал, сугалааны нэгжээс мэдээлснээр энэ оныг дуустал Супер азтан тодрохгүй бол жилийн эцсээр шагналын сан 950 сая төгрөг болох юм.
Дараагийн сугалаа энэ сарын 28-нд болно.
Сэтгэгдэл (5)