НӨАТ суутган төлөгч нарт зориулан ebarimt.mn цахим хуудсанд НӨАТ-ын цахим падаан үүсгэх, НӨАТ-ын цахим тайлан гаргах болон анхаарах асуудлууд сэдвээр сургалтыг ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулж байна.
Сургалтанд урдчилан бүртгүүлэх шаардлагаггүй, төлбөргүй бөгөөд МҮХАТ-ын 1 давхрын их танхимд 2016 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдөр доорх хуваарийн дагуу зохион байгуулна.
1. ЧД, ХУД II сарын 3-нд 10.00-12.00
2. БЗД, НТГ II сарын 3-нд 14.00-16.00
3. УТОХГ, СХД II сарын 4-нд 10.00-12.00
4. БГД, СБД II сарын 4-нд 14.00-16.00
Сургалтын үеэр ГТЕГ-ын дэргэдэх НӨАТ-ын Урамшууллын Системийг хөгжүүлэх төслийн нэгж болон МҮХАТ-аас кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдааг 2016 оны 2 дугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд зохион байгуулах тул "Бизнес эрхлэгч" та бүхэн өөрийн үйл ажиллагаандаа тохируулан төлбөрийн баримт гаргах олон төрлийн шийдлээс сонголтоо хийх боломжтой юм.
Сэтгэгдэл (1)