Хүүхдийн мөнгийг түвшин харгалзахгүй олгох болсон ч өрхийн мэдээллийн санд заавал бүртгүүлсэн байх шаардлага тавьж байна. Хэрэв бүртгүүлж амжаагүй бол санд бүртгүүлж, баталгаажуулсаны дараа 20 мянган төгрөг олгох болж байгаа аж. Гэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь бүртгэл нь баталгаажаагүй ч өргөдөл гаргасан сараас нь тооцож, мөнгийг нь олгоно. Өөрөөр хэлбэл, иргэн өрхийн амьжиргааны нэгдсэн санд бүртгүүлэхээр харьяа сум, хорооныхоо халамжийн ажилтанд хандаж өргөдөл гаргасан хугацаанаас эхэлж хүүхдийн мөнгийг нь тооцон олгох юм. Учир нь иргэдийн өргөдлийг хүлээн авсан ч ачаалал ихтэйгээс үүдэн халамжийн ажилтнууд өрхөөр явж дахин судалгаа хийх, түүнийгээ баталгаажуулахад багагүй хугацаа шаардагдаж байгаа аж. Хэрэв иргэн 2 дугаар сарын 1-нд өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох хүсэлт гаргасан бол нэгдүгээр сарын мөнгийг нөхөж олгох боломжгүй аж.
Мөн үүнээс гадна өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүй ч хүүхэд бүрт 20 мянган төгрөг авах эрх нь нээлттэй байна.
Тогтоолд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоотой өнгөрөгч оны сүүлийн сарын Хүүхдийн мөнгө хоцорсон ч орсон. Харин энэ сарын хувьд 31-нийг хүртэлх хугацаанд бүртгэлд хамрах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн мэдээллийг дотоод нөөц бололцоогоо ашиглан албажуулж, ирэх сарын 5 гэхэд нэгдүгээр сарын Хүүхдийн мөнгийг олгохоор ажиллаж байгаа аж.
Дашрамд дурдахад энэ оны төсөвт тусгасан мөнгөнь наймдугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг олгоход хүрэлцээтэй бөгөөд үүнээс цааш үргэлжлүүлэн олгоход 70-80 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулах шаардлагатай болоод байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)