Өчигдөр өглөө 2004 төгрөг байсан долларын ханш өсч өнөөдөр 2010 төгрөгтэй тэнцлээ. Нэг өдрийн дотор зургаан төгрөгөөр өсч буй уг үзэгдэл нь долларын ханш эрчимтэй өсч буйг илтгэнэ. “Найман шарга” зах дээр долларын ханш 2008 төгрөг байгаа бол арилжааны банкууд 2010 төгрөгөөр нэг ам.долларыг зарж байна.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар, пүрэв гарагт хийсэн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 31 сая орчим ам.долларыг валютын зах зээлд нийлүүлсэн. Гэсэн ч ам.долларын ханш өссөөр байгааг Сар шинийн баярын худалдан авалттай холбоотойгоор тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл жил бүрийн нэг, хоёрдугаар сард ам.доллар, юанийн ханш өсөх хандлага ажиглагддаг аж. Үүнийг Монгол төгрөгийн уналт дээд цэгтээ хүрсэн хэмээн судлаачид харж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)