“Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт нь усны шинэ менежмент хэрэгжүүлж чадвал аль аль талдаа зах зээл өснө” гэсэн мэдээгээр Австралийн бизнес эрхлэгч нар Монгол Улсыг илүүтэй сонирхож эхэллээ.
Австралиас Монгол Улсад суугаа Ерөнхий консул, Австралийн худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Брэндан Коёны мэдээлснээр тус улсаас олон компани Монголд үйл ажиллагаа явуулдаг, мөн 2015 оны 12 дугаар сард Австралийн ЭСЯ Монголд нээгдсэн зэрэг нь Австрали Монгол улсын хоорондын харилцаа улам гүнзгийрч байгааг илгэж буй юм. “Монгол Улсад Австралийн уул уурхайн олон компани ажилладаг, ялангуяа уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний дэлхийд данстай, нэртэй компаниуд цөөнгүй бий” гэж ноён Коён мэдэгдлээ. Өмнийн говийн бүс дэх Оюу толгой (OT) алт, зэсний уурхайд Австрали компаниуд 83 сая ам.долларын үнэ бүхий үйлчилгээ явуулаад байгаа аж. Монгол Улсын алт зэсний нөөцийн томоохон хэсгийг бүрдүүлэгч Оюу Толгой нь далд уурхайгаа өргөтгөхөөр төлөвлөж байгаа ба саяхан уг ажлыг гүйцэтгэхээр 4.4 тэрбум ам.долларын үндэстэн дамнасан санхүүжилтийн гэрээг эцэслэсэн байна.
Энэхүү гэрээнд Канад, АНУ, Австралийн экспортын санхүүгийн агентлагууд Эфик (Efic)-ийн журмаар оролцжээ.
Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний компаниуд Улаанбаатарт бизнесээ танилцуулах цувралт уулзалт тогтмол хийдэг ч саяхан болсон “Монголд бизнес хийх орчин” сэдэвт бизнес-өглөөний цайнд 90 гаруй бизнес эрхлэгч оролцсон нь Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохиосон хамгийн олон оролцогчтой уулзалт болжээ.
Энэ удаагийн бизнес уулзалтаар Монголын уул уурхайн салбарт өөр өөр төрлийн бизнес эрхлэх талаар таван мэргэжилтэн илтгэл тавьсан ба илтгэлийн дараа тэднийг оролцуулсан хэлэлцүүлэг зохиожээ.
“Бидний уулзалт Оюу Толгойн далд уурхайн ханган нийлүүлэгчидтэй хийсэн форумын дараахан болсон бөгөөд уг форумд 600 гаруй байгууллага оролцсон байсан. Ойролцоогоор 50 Австралийн аж ахйн нэгж оролцсоноос 30 нь Австралиас Монголыг зорьж очсон байсан” гэж ноён Коён хэллээ.
Саяхан Улаанбаатараас өмнө зүгт 200 км зайтай Чойр хотод газар доорх усны мониторингийн сүлжээ шинээр байгуулагдсан нь Австралийн компаниуд Монголчуудтай хамтран ажиллах шинэ гарц юм.
“Хэдийгээр уул уурхай Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой ч усны зөв хэрэглээ, зохицуулалт нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг, ялангуяа мал аж ахуйгаас хамааралтай алслагдмал бүсүүдэд чухал сэдэв гэдгийг монголчууд сайн ойлгосон байна. Энэ ойлголт нь усны зохицуулалт, хадгалан хамгаалалтын талаарх шинэ технологи, шийдэл гаргаж өгч чадах Австрали компаниудад том боломжийг олгож байна” гэдгийг ноён Коён цохон тэмдэглэв.
Австралийн худалдааны төлөөлөгчийн газар нь мөн Монголын Уул уурхайн төслүүдийн тайлан 2015-г боловсруулаад байгаа ба энэ нь Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний экспортлогч компаниудад Монголд бизнес эрхлэх талаар бүх л төрлийн мэдээллийг багтаасан.
Австрали компаниуд Монголын Уул уурхайн төслүүдийн тайлан 2015-ыг энэ хаягаар авах буюу Монгол Улс руу экспорт хийх, бизнес эрхлэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Австралийн Худалдааны төлөөлөгчийн газрын цахим хуудаст зочилно уу.
Эх сурвалж: http://www.austrade.gov.au/
Сэтгэгдэл (1)