Өнөөдрийн /2016/01/07/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1996.0-1999.90 төгрөгийн ханшаар 23.2 сая ам.доллар худалдан авах, 304.0-304.25 төгрөгийн ханшаар 3.5 сая юань худалдан авах, 306.0 төгрөгийн ханшаар 0.5 сая юань худалдах санал тус тус ирүүлжээ.
Монголбанк 1998.49 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.7 сая ам.долларыг ялгаатай ханшаар хийх арилжааны хэлбэрээр нийлүүлэв.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 77.34 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 3.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл тус тус байгуулах санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.