Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тэрбээр ирэх сарын 1-ны өдрөөс албан ёсоор ажлаа хийхгүй аж. Түүний ажлаасаа чөлөөлөгдөх болсон нь ирэх жил сонгуульд нэр дэвших гэж буйтай холбоотой гэнэ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6-д УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн байдаг.
Түүнчлэн энэ тухайгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцсөн гэдгээ өргөдөлдөө тусгасан байна.
Иймд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 66.7 хувийн саналаар дэмжлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)