Эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл дагаж мөрдөнө гэж байсан ч уг хугацааг хойшлуулж ирэх оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлжээ. Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 1640 санхүүгийн тайлан, 10276 татварын тайлан, 366 нийгмийн даатгалын тайлан, 1451 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөсөн. Түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төсөвт төвлөрөөд байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)