Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт 16 тэрбум ам.доллар. Харин үүний 4.2 тэрбум ам.долларыг олон улсын арилжааны 15 банкнаас бүрдүүлэхээр болсон. Энэ гэрээнд талууд маргааш гарын үсэг зурна. Үүнд манай талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд, хөрөнгө оруулагч талаас банк, санхүүгийн 15 байгууллагын төлөөллүүд оролцохоор болжээ. Гэрээнд гарын үсэг зурж санхүүжилт орж ирснээр төлөвлөгөөний дагуу хамгийн түрүүнд 200 гаруй км урттай газар доорх хонгилыг дуусгах юм. Энэ бүтээн байгуулалт хэзээ эхлэх нь гэрээнд гарын үсэг зурсны дараа тодорхой болох юм байна. Зарим эх сурвалж “Ирэх сонгуулиар аль нам Засагт гарснаас шалтгаалж уг ажил эхлэх байх” хэмээж буй.
Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гартал Оюутолгойн бүтээн байгуулалт удааширч болзошгүй гэсэн хардлага байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаа идэвхжихээс гадна 2000 хүн ажлын байртай болох боломжтойг Оюутолгой компанийнхан онцолж байна.
Сэтгэгдэл (12)