Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1994.0-1997.71 төгрөгийн ханшаар 10.9 сая ам.доллар худалдан авах, 1999.50-1999.80 төгрөгийн ханшаар 6.5 сая ам.доллар худалдах, 309.52-311.06 төгрөгийн ханшаар 16.9 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 13.69 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 4.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал, 20.0 сая юанийн своп хэлцлийн хугацааг сунгах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.