Оюутолгойн далд уурхайн санхүүжилт удахгүй шийдэгдэх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Рио Тинто группийн зүгээс далд уурхайн санхүүжилтийн гэрээг ирэх лхагва гарагт Улаанбаатар хотноо байгуулахаар төлөвлөж байгаа аж. Далд уурхайн санхүүжилтэд нийт 16 тэрбум доллар шаардлагатай. Үүнээс эхний ээлжинд шаардагдах 4.2 тэрбум долларыг олон улсын арилжааны 15 банкнаас зээлэх гэж байгаа. Энэ онд бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд 300 сая ам.доллар зарцуулна гэж гэрээнд тусгаад буй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)