Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Ажлын байранд тавигдах шаардлага: | 1.1 Ерөнхий шаардлага: |
Үзүүлэлт | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. | ||
Мэргэжил | Нийгмийн ажилтан Эрх зүйч |
||
Мэргэшил | Харгалзахгүй | ||
Туршлага | Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх. | ||
Ур чадвар |
|
Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д энэ сарын 21-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
- Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
- Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
- Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ, диплоын хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.