“Рио Тинто” групп өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. “Өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ сүүлийн зургаан жилийн хамгийн доод ханшид хүрлээ. Бид таамаглаж буйгаар үнэ ойрын жилд өсөхгүй гэдэг нь харагдаж байна. Гэвч энэ нь бусад металлтай харьцуулахад хамаагүй хурдан өсөлт бий болох магадлал харагдаж байна” хэмээн “Рио Тинто” групп мэдээлжээ. Зэсийн үнэ энэ онд 26 хувиар унасан юм. Үүнд Хятадын эдийн засгийн удаашрал болон валютын ханшийн нөлөө их байсныг шинжээчид хэлж байна.
Өчигдөр Лондоны металлын биржийн цахим хуудаст тэмдэглэснээр нэг тонн зэсийн үнэ 4540 доллар байв.
Сэтгэгдэл (5)