Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1991.50-1994.92 төгрөгийн ханшаар 36.0 сая ам.доллар худалдан авах, 1994.95 төгрөгийн ханшаар 0.4 сая ам.доллар худалдах, мөн 310.71-311.71 төгрөгийн ханшаар 23.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Үүнийг үндэслэн Монголбанк 1994.50 төгрөгийн хаалтын ханшаар 19.0 сая ам.доллар худалдав. Энэ нь өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.19 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.