Монгол Улс энэ онд 3,9 тэрбум ам.долларын экспорт хийснээс гурван тэрбум 81,3 сая ам.доллар нь эрдэс бүтээгдэхүүн байгаа аж. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 700,6 сая ам.доллараар буурсан байна. Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээс нүүрснмй экспорт хамгийн их хэмжээгээр буюу өнгөрсөн оны эхний арван сартай харьцуулахад 22 хувиар буурчээ. Учир рь өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар 14,8 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ жил 11,5 сая тонн болж буурсан байгаа юм. Үүнийг үнийн дүнгээр нь тооцвол 683,8 сая ам.доллараас 468,4 сая ам.доллар хүртлээ буурчээ.
Түүнчлэн энэ оны эхний арван сарын байдлаар нүүрс, төмрийн хүдэр, цайрын экспорт өмнөх оноос буурсан бол зэсийн баяжмал 10 хувиар, боловсруулаагүй газрын тос 15,9 хувиар, алтны экспорт 19,5 хувиар тус тус өсчээ.
Сэтгэгдэл (2)