Манай улс энэ оны аравдугаар сарын байдлаар 7.090.0 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21.9 хувиар буюу 1.990.0 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Үүнд экспорт 679.0 сая ам.доллараар, импорт 1,311.0 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.
Мөн хөрш орнуудтай хийсэн худалдаа ч буурчээ. Нийт бараа эргэлтийн 62.3 хувь буюу 4.420.2 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12.7 хувь буюу 901.1 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 20.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 34.4 хувиар буурчээ.