
Ийнхүү Н.Энхбаяр эх нутагтаа буцаж ирэхдээ оюуны бүтээлүүдээс гадна улс төрийн, хөгжлийн талаар шинэ үзэл санаагаа бэлтгээд бараг дууссан гэх “бор шувуу” нисч байсан.
Гагцхүү МАХН-ын дарга Н.Энхбаяр яг хэдийд эх нутагтаа ирэх нь тодорхойгүй байгаа ч ойрын үед ирнэ гэсээр байгаа юм.
Саяхан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба намынхаа даргыг эргээд иржээ. Түүний хэлж байгаагаар Н.Энхбаярын биеийн байдал гайгүй байгаа ч эмчилгээ хараахан дуусаагүй аж. Гэвч хэдий ч эх орондоо ирэх нөхцөл байдал нь нээлттэй байгаа талаар дурдсан юм.
Харин Н.Энхбаярыг улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл ихээр тархах болсоныг намын гишүүд нь эрс үгүйсгэж байна. Тодруулбал, намынх нь даргыг Монголд буцаж ирэхээс болгоомжилж байдаг улс төр, бизнесийнхний сонирхол тийм яриа гаргахад хүргэсэн хэмээн тэд үзэж байна.
Улмаар намынх нь гишүүд удахгүй бол намынхаа хурлуудад Н.Энхбаяр даргаа оролцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Н.Энхбаярын хувьд МАХН-ын байрны өмчлөлтэй холбоотой асуудлаар дахин шалгагдаж эхлээд байгаа. Гэвч Цагдаагийн ерөнхий газраас түүнийг ирж байцаалт өгөхийг шаардсан утгатай захидал, илгээмжийг явуулаагүй байгаагаа онцолж байсан.
Тэгвэл намынх нь гишүүд өмчлөлтэй холбоотой иргэний маргааны эрүүгийн хэрэг болгон Н.Энхбаяр даргатай хамаатуулж байгаа нь улс төрийн явуулга гэцгээж байгаа юм.
Юутай ч Н.Энхбаяр даргатай холбоотой энэхүү олон асуудлуудын учир удахгүй тайлагдах магадлалтай байна. Учир нь тун удахгүй болох МАХН-ын хуралд Н.Энхбаяр өөрөө ирж оролцох нь тодорхой болоод байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (31)