24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын
поп дива нарын нэг, дуучин Самбуугийн Сэрчмааг гэрэл зургуудынх нь хамт
урьлаа. Монголын авъяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг “Sally”-ын
хувийн амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ
боломжийг facelook танд олгож байна.
24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын поп дива нарын нэг, дуучин Самбуугийн Сэрчмааг гэрэл зургуудынх нь хамт урьлаа. Монголын авъяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг “Sally”-ын хувийн амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг facelook танд олгож байна.
“Од”: Дуучин Сэрчмаа 1982 онд Улаанбаатар хотноо Самбуугийн гэр бүлд мэндэлжээ. Багаасаа “од”-ын амьдралаар амьдарсан гэхэд болно. Манай хүн их хөөрхөн болохоор хөвгүүд араас нь их гүйнэ. Түүний бага нас 4 дүгээр хороололд өнгөрчээ. Эцэг, эхийн хамт.
“Бааранд”: Дунд сургуульд байхдаа дуулж, бүжиглэж, олон тоглолтод оролцдог, нийгмийн идэвхитэй нэгэн байв. Мөн ГХЯ-ны урд орших Солонгосын хөрөнгө оруулалттай “Чаплин” караоке бааранд ажиллаж байжээ.
“Эмөүшн”: Тэрээр “Эмөүшн” хамтлагийн гишүүн байсан юм. Гэвч продюсер Чинбаатай таараагүйн улмаас хамтлагаасаа гарсан гэдэг. Үүний дараа ганцаараа уран бүтээлээ хийх болсон нь дээрх шийдвэр тийм ч буруу байгаагүй гэдгийг харуулж байна.
“Ганцаараа”: Үүний дараа гоцлол дуучнаар ажиллах болсон тэрээр анхныхаа продюсерийн гэрээг Монголын киноны академи хэмээх ТББ-ын гүйцэтгэх захирал Батсүрэнтэй байгуулж байв.
“Хамтран амьдрагч”: Дуучин Сэрчмаа “Мичид рекордс” дуу бичлэгийн студийн захирал Б.Тэмүүлэнтэй хамтран амьдарч байв. Тэд ихэвчлэн IV хорооллын 41 дүгээр байранд байдаг С.Сэрчмаагийн аав Самбуугийнд уулздаг байв.
“Их юм дуулгах хүүхэд”: Анх түүнийг дуучны замналаар явж эхлэх үед зууны манлай дуучин Б.Сарантуяа “Энэ нэрийг цээжилж аваарай. Эргээд та нар санах болно. Их юм дуулгах хүүхэд. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ” хэмээн үнэлж байв.
“Хийлч”: Манай хүний эзэмшсэн мэргэжил дуучин боловч хийл маш сайн тоглодог. “Sally” тоглолтынхоо үеэр ч үүнийгээ баталж хийл хөгжмөөр “будаа” болгосон доо.
“Sally”: Тэрээр таван цомог гаргасан. Түүнээс хамгийн их амжилт олж, алдаршуулсан нь “Sally” цомог байлаа. Нэг хэсэгтээ л байлдан дагуулсан. Мөн “Хаа ч явсан цуг гэж мэдээрэй...”, “... эрх саран, орой бүр хайрын үлгэр ярина...” гэхчлэн дуунууд нь олон хүний амны уншлага болсон доо.
“Өвөр монгол нөхөр”: Түүний дараа, дараа ч гэж дээ саяхан дуучин С.Сэрчмаа хятад залуутай гэр бүл болж буй тухай хаа сайгүй шуугисан. Энэ яриа одоо ч намжаагүй байна.
“Тэрбумтан”: Түүний өвөр монгол нөхрийг Тачингаагийн Баяр гэдэг. Түүний талаар товч мэдээлэл өгөхөд аль 7 наснаасаа эхлэн жижиг наймаа хийж, одоо тэрбумтан болсон нэгэн. Монголын эмэгтэй дуучидтай нэлээдгүй хамтарч ажилладаг. Харин Сэрчмаа хүүхэдтэйгээ хамт эх орондоо ирсэн. Шалтгаан нь гэр бүл салалт. Хайртай дуучнаа эргэн ирсэнд олон хүн баярлаж байлаа.
“Хөрөг”: Шүтэн бишрэгч олонтой. Энэ гар зургийг нэг фэн нь зурж интернэтэд тавьжээ.
“Амлалт”: Юутай ч эх орондоо ирж, дахин уран бүтээлдээ орж, үзэгч, сонсогч фэнүүдээ баярлуулна гэдгээ амлаад байгаа билээ. Түүнийг санасан сонсогчид нь ихийг хүлээж буй нь лавтай.
Сэтгэгдэл (113)