Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
9:00 цагт: Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл үндэсний чуулган Туушин зочид буудалд болно.
10:00 цагт: “Монгол-Солонгос улсын старт ап бизнес форум” Шангриллад болно.
11:00 цагт: ЗТХЯ-наас зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор орон нутагт үүсээд буй асуудал, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил болон бусад цаг үеийн сэдвээр тус яамны 3 давхарт мэдээлэл өгнө.
11:00 цагт: Миний дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны ар гэрийнхэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
11:30 цагт: Үндэсний болон олон улсын хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах ”UB food” фестивал Сүхбаатарын талбайд болно.
12:00 цагт: “Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас үүдэлтэйгээр байгаль орчин, мал амьтанд нөлөөлөл үзүүлж байгаа эсэх талаарх хяналт шалгалтын дүн”-г Төрийн ордонд танилцуулна.
14:00 цагт: Цэцэрлэгийн багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос багш нарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй удсан, цалин хөлсөө дутуу авч байгаа зэрэг асуудлаар МҮЭСТО-д мэдээлэл өгнө.
-УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
-“Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох, олон улсын туршлага” семинар болно.