"Madonna Saturday Night Live" нэвтрүүлгийн үеэр Моданна Элтон Жонтой удаан хугацааны дараа эвлэрч, хамтран ажиллах гэж байгаагаа мэдэгджээ.
Тэдний дунд үүссэн таагүй харилцаа 2002 оноос эхлэлтэй. Элтон Жон 2004 онд Q Awards-ын үеэр тайзан дээр "Мадонна, шилдэг амьд жүжиглэлт үү? Новш" гэж хэлсэн удаатай. Энэ цагаас хойш тэдний харилцаа эвлэршгүй гэгдэж байсан ч Моданна эвлэрснээ зарлав бололтой.
"Хэдэн арван жилийн туршид миний маш их биширдэг хүн намайг уран бүтээлчийн хувьд тааруу гэж боддогоо олон нийтэд хуваалцсан нь надад хэцүү байсан" гэж Моданна ярьжээ.
Мадонна Жонтой тайзны ард нүүр тулж, түүнийг уучлалт гуйсан гэдгийг мөн ярьсан байна. Түүний хэлснээр тэд тэврэлдэн, Жон түүнд зориулж дуу бичсэн, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн аж.
Жон, Карлайл нар "Who Believes In Angels?" цомгийнхоо "Little Richard's Bible" дууг SNL дээр тоглосон бөгөөд энэ нь Британийн 10 дахь Их Британийн №1 цомог болох гэж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)