Энэтхэг улс хөрш Пакистан улсын уран бүтээлчдэд Болливудадын уран бүтээлд тоглоход хориг тавьсны улмаас Пакистаны шинэ кино од удаан хугацаанд таг чиг байв. Гэвч тэр удаан хугацааны дараа Болливудын дэлгэцнээ эргэн ирэхээр болсон тухай мэдээ тарж, Энэтхэг даяар догдолж байна.
Энэтхэгт асар олон дагагчтай жүжигчин, дуучин, продюсер Фавад Хан өнгөрсөн долоо хоногт Болливудад эргэн ирснээ зарлаж, 2016 онд Пакистаны авьяастнуудад хориг тавьсан хоригийг Энэтхэгийн шүүх хүчин төгөлдөр шийдвэрлэснээс хойш 18 сарын дараа шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байна.
Хан өнгөрсөн долоо хоногт инстаграмдаа "Хүлээлт дууслаа! Хайрыг дахин том дэлгэцэн дээр авчрах нь" хэмээн нийтэлсэн бөгөөд тавдугаар сарын 9-нд гарах "Абир Гулаал" романы богино танилцуулга бичлэгтэй уг мэдэгдэл зэрэгцэв.
Энэхүү бичлэг нь олон нийтийн сүлжээ болон Болливудын өлгий нутаг Мумбай хотын гудамжинд шүтэн бишрэгчдийн дунд догдлолын давалгаа үүсгэв.
"Энэтхэгийн кино урлагт Фавад Хан шиг авъяаслаг уран бүтээлч эргэн ирсэнд үнэхээр их баяртай байна" гэж маркетингийн мэргэжилтэн Пхагун Дев хэлэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)