
Дэлхий дээр долоон зүйлийн хотон байдгаас манай улсад зөвхөн борцгор хотон л нутагладаг байна. Борцгор хотон нь Олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон бол Монгол оронд “Устаж байгаа” ангилалд орсон нэн ховор шувуу юм.
Монгол Улсын "Амьтны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгаар борцгор хотон буюу pelicanus crispus гэх шувууг нэн ховордсон амьтдын жагсаалтад оруулсан, нэн ховор амьтны түүхий эдийг худалдах, худалдан авахыг хуулиар хориглосон гэж ЭЦА-аас мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)