ХӨСҮТ баасан гараг бүр томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлдэг болсон юм. Өнөөдрийн хурлаар дараах мэдээллийг өгөв. Сүүлийн үед салхин цэцэг, хоолны хордлогын халдварууд мөн нэмэгджээ. Манай улсад гурван бүсэд улаанбурханын халдвар голомтлон гарсан. Нөхөн дархлаажуулалтад харагдах иргэдийн тоо өссөн байна.
Гэвч дээрх гурван бүсэд халдвар нэмж бүртгэгдсээр байна. 10-14 насны хүүхдүүд улаанбурханы халдварт илүү өртжээ. Тэдний олонх нь вакцин хийлгээгүй байна. Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй байна.
Сэтгэгдэл (1)