Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх "Үндэсний хөгжлийн хүрээлэн" улсын төсөвт үйлчилгээний газраас тендер зарлажээ.
Тодруулбал, 90 сая төгрөгөөр "сэтгүүл хэвлүүлэх" аж. Сэтгүүлийг хоёр сар тутамд хэвлүүлэхээр техникийн даалгаварт тусгажээ.
Хуульд заасны дагуу улсын хэмжээнд хөгжлийн бодлого,төлөвлөлтийн арга зүйг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх болон судалгааны үр дүнг хэвлэх, олон нийтэд зарлах, таниулах хүрээндээ эл сэтгүүлийг хэвлүүлэх юм байна. Түүнчлэн энэ онд хэвлүүлэхээр төлөвлөгөөнд оруулсан байжээ.
Үндэсний хөгжлийн хүрээлэн УТҮГ нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд үүсгэн байгуулагдсан. “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын 22 дугаар тогтоол 2024 оны 08 дугаар сарын 07-нд батлагдан, хавсралтаар “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг баталсан билээ.
Үндэсний хөгжлийн хүрээлэн нь Үндэсний хөгжлийн бодлогыг нотолгоонд суурилсан судалгаа, бодлогын зөвлөмжөөр хангаж улсын тогтвортой хөгжлийг чиглүүлэх эрхэм зорилготой.
Сэтгэгдэл (1)