Скарлетт Йоханссон энэ долоо хоногт сошиал медиагаар дамжуулан хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн өөрийн болон бусад алдартнуудын хуурамч зураг, бичлэгүүдийн тухай санаа зовниж буйгаа илэрхийллээ. Мөн тэр уг технологийг буруушааж, олон нийтийг хиймэл оюун ухаанаас хамгаалах хууль гаргахыг уриалж байна.
AI бичлэгт гар болон дунд хуруугаа сунгасан, еврей од болон Канье Уэстийн нэрийг сийлсэн цамцтай Йоханссоны дүрсийг харуулсан байна. Хуурамч хэдий ч энэ учир мэдэхгүй олон нийтэд буруу ойлголт төрүүлэх эрсдэлтэй гэж тэр үзэж байгаа ажээ.
Йоханссон CNN-д өгсөн мэдэгдэлдээ,
"...Гэр бүлийн гишүүд, найз нөхөд маань миний дүрийг харуулсан хиймэл оюун ухаанаар бүтээсэн видео цахим ертөнцөөр тархаж, олны анхаарлыг татаж байгаад санаа зониж байна. Би бол антисемитизм, үзэн ядалтын аливаа хэлбэрийг үл тэвчих еврей эмэгтэй. Хиймэл оюун ухаан бодит гутаан доромжлолоос ч илүү хортой гэж би боддог. Бид хиймэл оюун ухааныг буруугаар ашиглахгүй байхыг уриалах ёстой. Эс тэгвээс бид бодит байдлаас алсарч болзошгүй. Харамсалтай нь би хиймэл оюун ухааны хохирогч болсон. Хиймэл оюун ухааны аюул бидэнд нүүрлэсэн нь үнэн. АНУ-ын засгийн газар ард иргэдээ хиймэл оюун ухааны аюулаас хамгаалсан хууль батлахдаа хойрго хандаж байгаа нь аймшигтай..." гэжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)