“Улаанбаатар" өвлийн наадам 2025 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Скай ресорт” цанын баазад зохион байгуулагдана.
Наадмыг үзэж сонирхох иргэдэд нийтийн тээврийн автобус үйлчлэх бөгөөд Жанжин Д.Сүхбаатарын талбайн авто машины зогсоол- “Скайресорт” цанын бааз гэсэн маршрутаар доорх цагийн хуваариар явна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.