Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Хүссэн хүсээгүй нүүрсийг оруулж ирж дулаан үйлдвэрлэхгүй бол газаар үйлдвэрлэсэн дулаан нүүрснээс үйлдвэрлэсэн дулаанаас гурав дахин өндөр үнэтэй байна. Аргагүйн эрхэнд ингэж байна. Улс орны болон иргэдийн маань орлого сайнгүй байгаа учраас ийм нөхцөлд хэдэн жил амьдрахаас өөр аргагүй. Энэ хооронд эдийн засгийн чадавхаа дээшлүүлж, санхүүгийн чадвар гайгүй болоод ирвэл газ болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд рүү шилжээд явах болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа" гэж хариуллаа.