"Rap devjee"-гийн оролцогч Turu-г жүдо бөхөөр хичээллэдэг гэдгийг зарим хүмүүс мэдэхгүй. Тэгвэл тэр ирэх 2025 оны хоёрдугаар сард болох Парисын Их дуулга тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 12 жүдочийн нэгд багтжээ.
Түүний нэрийг Ж.Энхтөр гэдэг. Тэмцээний 66 кг-ын жинд барилдана.
Тэрбээр 2022 оны залуучуудын ААШТ-ий хүрэл медальт, Душанбегийн Их дуулга тэмцээний тавдугаар байрын шагналтай жүдоч юм.
Л.Баяр