"Орано майнинг" компаниас мэдэгдэл гаргажээ
Монгол Улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед гарсан зарим нэг мэдээтэй холбогдуулан “Орано Майнинг” ХХК- иас энэхүү албан ёсны мэдэгдлийг гаргаж байна. 2018 онд “Орано Майнинг” ХХК компани нь “АРЕВА” группийн уул уурхайн үйл ажиллагааг шилжүүлэн авч, “Бадрах Энержи” ХХК-ийн дийлэнх хувьцаа эзэмшигч болж, одоо ч хувьцаа эзэмшигч хэвээр байна.
2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Парис хотын шүүхийн Ерөнхий шүүгч Франц Улсын Үндэсний санхүүгийн прокурорын алба, “АРЕВА” ХК болон “Орано Майнинг” ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан нийтийн эрх ашгийг хамгаалах тухай шүүхийн гэрээг баталгаажууллаа.
Уг шүүхийн гэрээг гадаадын нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр үүсгэсэн урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа байгуулсан бөгөөд тус мөрдөн шалгах ажиллагааг 2018 онд “Орано” групп үүсгэн байгуулагдахаас өмнөх буюу “АРЕВА” группийн тухайн үеийн үйл ажиллагаанд холбогдуулан Францын Авилга, Санхүүгийн болон Татварын гэмт хэрэгтэй тэмцэх төв албанаас гүйцэтгэж байсан билээ.
Нийтийн эрх ашгийг хамгаалах тухай шүүхийн гэрээг баталгаажуулсан Парис хотын шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрт “Тус тогтоол нь гэм буруутай гэж үзээгүй, эрүүгийн ял шийтгэл оноох эсэхийг хянан шийдвэрлээгүй болно” гэж заасан байна. “Орано” групп хууль сахиулах байгууллагатай олон жил хамтран ажилласны үр дүнд энэхүү шүүхийн гэрээг Парис хотын шүүхийн Ерөнхий шүүгч 12 дугаар сарын 9-ний өдөр баталгаажууллаа. Тус гэрээгээр, ямар нэг хариуцлага тооцоогүй бөгөөд “АРЕВА” группийн үйл ажиллагаанд хамаарах, “Орано” групп үүсгэн байгуулагдахаас өмнө үүсгэсэн байсан ажиллагааг эцэслэн дуусгавар болгов.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “Орано” групп нь авилгын эсрэг хатуу чанд хөтөлбөрийг өөрийн бүх охин компаниуддаа, түүний дотор “Бадрах Энержи” ХХК-д, хэрэгжүүлж байгаа болно.