Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Англид зөвхөн архинаас үүдэлтэй нас баралтын тоо гамшгийн хэмжээнд хүрсэн нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн толгойны өвчин болоод байна.
Тус 2023 онд архины улмаас 8200 гаруй хүн нас барсан нь 2019 оныхтой харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлт аж. Эдгээрийн дийлэнх хувь нь Английн Зүүн хойд хэсэгт бүртгэгджээ.
Их Британийн Архины эрүүл мэндийн холбооноос Шотландад байдаг шиг нэгж бүрийн доод үнийг өндөр тогтоовол архины хэрэглээ багасах боломжтой гэж мэдэгджээ. Тус улсын засгийн газар "Согтууруулах ундааны улмаас нас баралт дээд хэмжээнд хүрч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдээд Эрүүл мэндийн яамны 10 жилийн төлөвлөгөөнд уг асуудлыг нэн тэргүүнт тавина гэжээ.
Цар тахлын үеэр Их Британи даяар архинаас үүдэлтэй нас баралт эрс нэмэгдсэн судалгаа бий. Цар тахлаас хойш ийм төрлийн нас баралт багассан ч олон жилийн дунджаас дээгүүр байгаа аж.
Л.Баяр