Монголын Допингийн Эсрэг байгууллага, МҮБХ-ноос бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ ажлын хүрээнд гурван аварга, гурван арслан, нэг заан, хоёр харцага, дөрвөн начин, зургаан аймгийн арслан, нэг аймгийн заан, нэг аймгийн начин, долоон сумын заан цолтой бөхөөс шинжилгээ авчээ. Улмаар бөхчүүд эхнээсээ шинжилгээнийхээ хариуг зарлаж байна.
Шинжилгээн өгсөн 28 бөхийн нэрийг хавсаргав. Тэд шинжилгээнийхээ хариуг олон нийтэд зарлах аянг өрнүүлж байгаа бөгөөд цаашид доорх мэдээлэл шинэчлэгдэнэ.
- Дархан аварга Н.Батсуурь
- Улсын аварга Н.Бүрэнтөгс
- Улсын аварга О.Хангай
- Улсын арслан Ц.Содномдорж
- Улсын арслан Б.Орхонбаяр
- Улсын арслан Ц.Бямба-Отгон
- Улсын заан С.Сүхбат
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага Г.Бадрах
- Улсын начин Ч.Батчулуун
- Улсын начин Д.Амарсайхан
- Улсын начин Э.Батмагнай
- Улсын начин Л.Энхсаруул
- Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
- Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл
- Аймгийн арслан М.Баасанжав
- Аймгийн арслан Х.Наранбаяр
- Аймгийн арслан Г.Мөнхбаяр
- Аймгийн заан С.Доржпалам
- Аймгийн начин М.Бердаулет
- Сумын заан Д.Оргилох
- Сумын заан А.Баяртогтох
- Сумын заан Б.Цагаанбанди
- Сумын заан А.Амархүү
- Сумын заан О.Чадалбат
- Сумын заан Д.Төгс-Эрдэнэ
- Сумын заан Д.Отгонбаяр
Улсын аварга О.Хангай
Улсын отгон аварга О.Хангай "Допингийн шинжилгээний хариу ирсэн байна" хэмээгээд шинжилгээнийхээ зургийг нийтэлжээ.
Улсын арслан Ц.Бямба-Отгон
Ц.Бямба-Отгон арслан " Би ч бас нэгдэж байнаа. Явцын шинжилгээ авалгүй хоёр жилийг ардаа үлдээлээ. Энэ үед ч чихтэй, хэлтэй болгон нь үндэсний бөх нөгөө хэцүү нэртдээ живсэн гэх гэт яриа янз янзаар яригддаг болсон. Тамирчин хүн шантрахыг алийг тэр гэх вэ. Хаяадаа өөрөөсөө буруугаа хайлгүй нээрээ ийм зүйл байдаг юм биш биз дээ гэж бодтол авна шүү дээ. Саяхнаас л явцын шинжилгээ авах сургаар, за нөгөө сайн байгаа залуучууд нь буруудаад монгол бөхийн нэр хүнд гээд л бодож байлаа. Тэгсэн харин дажгүй шүү, баярлалаа та нартаа. Монгол бөх үүрд мөнхөд оршиг ээ. Би дөрвөн шинжилгээ өгсөн. Хоёр нь наадмаар, хоёр нь явцынх. Хамгийн анх шинжилгээ өгөхдөө дээр бичсэн хоёр жилийн өмнө явцын шинжилгээ авдаг байхад (цаг сайхан байхад гэдэг шиг л) өгч байжээ… Яагаа вэ хоёр аймгийн заан байдаг байсан шүү дээ" хэмээжээ.
Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
2024 онд барилдааны амжилт нь огцом өсөж байгаа Аймгийн хурц арслан Д.Алтанцоож "За, допинг контролын хариу ирсэн байна. Энэ тэнд хардаад коммент бичээд байдаг хардах эрхтэй хүмүүс минь харна биз дээ" гэжээ.
Улсын харцага Г.Бадрах
Г.Бадрах харцага " За, допинг контролын хариу ирсэн байна. Гурав дахь удаагаа өглөө" гэв.
Улсын начин Л.Энхсаруул
Улсын начин Д.Амарсайхан
Тэр наргианч байдлаар допингийн хариугаа зарлав.
Л.Баяр