2002 оноос эхлэн зохион байгуулагдаж буй 22 жилийн түүхтэй "Бөртэ чоно" шагнал гардуулах ёслол өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Улсын драмын эрдмийн театрт болно.
"Бөртэ Чоно" хэмээх МҮОХ-ны тэргүүн дээд шагналыг анх Монгол Улсын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байжээ. Энэ удаагийн тухайд олимптой жил байснаараа өмнөх ёслолуудаас онцлог байна.
Өнөөдөр спортын салбарын шилдгийн шилдэг тамирчид төдийгүй шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэргийг тодруулан өргөмжилдөг билээ. Үүнтэй холбогдуулан 2024 оны "Бөртэ Чоно" тэргүүн дээд шагналд нэр дэвшсэн тамирчдын мэдээллийг хүргэж байна.
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү
Энэ жил Парист эх орныхоо далбааг мандуулсан Монгол Улсын Гавьяат тамирчин бол Б.Баасанхүү юм. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпоос мөнгөн медаль хүртэж, монголын ард түмний магнайг тэнийлгэсэн түүний хувьд МҮОХ-ны тэргүүн дээд шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчин юм. Тэрбээр энэ онд Азийн аварга, Дэлхийн аварга, Олимпийн мөнгө медальт тамирчин гэх алдрыг хүртээд буй.
"Алтан охин" хэмээн алдаршсан хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг
МУГТ М.Анхцэцэг саяхан Дэлхийн аваргаас тав дахь медалиа хүртсэн билээ. Түүний хувьд олимпод гурван удаа оролцсон байна.
Түүнчлэн МУГТ П.Орхон, Үндэсний дээд лигийн аварга О.Хулан зэрэг дараах тамирчид нэр дэвшжээ.
Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид
- С.Жамбалжамц нь дугуйн төрлөөр олимпод оролцсон монголын анхны тамирчин юм. Харин Жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа,
- Байлдааны самбо бөхийн ДАШТ-ий алт, хошой аварга Г.Баяндүүрэн
- Жүдоч, Азийн аварга Б.Эрхэмбаяр
- "Парис 2024" Олимпын хийн гар бууны дасгалд шигшээ 8-д шалгарсан Э.Даваахүү зэрэг тамирчид нэр дэвшжээ.
"Бөртэ чоно" наадам 2020 онд болохгүй, өнжиж байсан гэх мэдээлэл бий. Хамгийн анхны шилдгийн шагналыг 2002 онд О.Пүрэвбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль) хүртэж байсан бол сүүлийн буюу 2023 оны шагналыг Б.Отгонболд “Ханжоу-2023” Азийн наадмын алтан медаль хүртсэн амжилтаараа хүртээд байгаа билээ.
Шилдэг спорт тоглоомын багт нэр дэвшигчид