БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Д.Ганбат. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургууль, Баянхонгор аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженер, МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 3
Анх Ардын армийн салаа ёалбарын захирагч, Ардын армийн салбарын техникийн орлогч инженер, Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирал, Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга, "Техник импорт" ХК-ийн ТУЗ-ийн дарга, 2004-2012 онд"Техник импорт" ХК-ийн ерөнхий захиралаар ажиллаж байв.
БАРИМТ 4
Орос хэлтэй.
БАРИМТ 5
Түүний хувьд Баянхонгор аймгаас 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулан гишүүн болж байв. Улмаар 2020 оны сонгуульд дахин нэр дэвшин ялалт байгуулсан.
БАРИМТ 6
Ардын армийн салбарын тенхникийн орлогч инженерийг анх улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Ерөнхийлөгч асан Женко Х.Баттулга гэлцдэг. Тэрбээр Х.Баттулгын баруун гар явсан цаг бий.
БАРИМТ 7
Одоогоос зургаан жилийн өмнө Х.Баттулгын “Баянгол” зочид буудалд цагдаа нар нэгжлэг хийх үед тэр хамгийн түрүүнд гүйж очиж, "хамгаалалтад" гарч байлаа. Түүний хэлсэн “Баянхонгорын ард түмэн Х.Баттулга гишүүнийг мэдэж байгаа. Хувийн компанийг шалгахдаа тусгайгийнхныг авчраад, олон түмнийг сандаргаад, айлгаад байж болохгүй” гэж хэлсэн үг нь гүүглд хадгалагдан үлджээ.
БАРИМТ 8
Гэвч харамсалтай нь, Х.Баттулга өнгөрсөн УИХ-ын 2020 оны сонгуулиар А.Адъяасүрэнг балиашигласнаас болоод тэдний дунд ан цав гарсан гэдэг. Нөгөө талаараа Д.Ганбатыг бүлгийн даргаас нь унагаахаар Х.Баттулга хуйвалдсан нь ч тэдний нөхөрлөлд цэг тавих шалтгаан болсон гэдэг.
БАРИМТ 9
Тэрбээр өдгөө нийт олны эрх ашгийн төлөө хамгийн их дуугарч, эрх баригчдыг хурцаар шүүмжилдэг цөөн хэдэн гишүүдийн нэг.
БАРИМТ 10
Бүлгийн хурлаа ганцаараа хийдэг гэж О.Цогтгэрэлийн талынхан шоглодог ч бууж өгөлгүй өдийг хүрсэн.
БАРИМТ 11
Х.Баттулгаасаа албан ёсоор "салсан"-аасаа хойш Д.Ганбат гишүүн С.Эрдэнийн талынхантай нэгдсэн. С.Эрдэнэ “Эрх баригчид дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь идэж ууж байхад дуугарч байгаа нэг ч хүн алга. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс бүлгийн дарга Д.Ганбатаас бусад нь ус балгасан мэт чимээгүй сууж байна” гэдгийг ч тодотгосон удаатай.
БАРИМТ 12
Д.Ганбат 2019 онд тойргийнхоо иргэдэд бидон гардуулж өгч, эцгийнхээ овгийг “Бидон” хочоор сольсон. Энэ талаараа хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл бол сав суулга гэж тухайн үед өөрийгөө хаацайлж байв. Мөн өнгөрөгч цагаан сарын үеэр тойргийн иргэдэд бэлэн мөнгө тарааснаа шинэ соёл гэж нэрийдсэн удаатай.
БАРИМТ 13
Тэрбээр “Н.Учралын боов, “хэний календарь”, “миний мөнгө” бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг. Гэхдээ богдын боорцог шиг юм аа одоо болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан нь илүү дээр. Би хувьдаа аймагтаа шинэ соёл оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө хийгээд өгдөг. Энэ соёл руу бага ч гэсэн ойртуулж байна” гэжээ.
БАРИМТ 14
Ямар ч байсан өнөөдрийн хувьд чуулганы хуралдаан дээр эрх баригчдын эсрэг ганцаараа үзэлцэж байгаа.
БАРИМТ 15
Д.Ганбат 2022 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ жилийн орлого 287 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 290 сая төгрөг гэжээ.
БАРИМТ 16
Түүнчлэн 2 тэрбум 254 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг оффистой. Харин тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, үнэт эдлэлгүй гэжээ.
БАРИМТ 17
Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 78 сая төгрөг аж.
БАРИМТ 18
Тэрбээр 2021 онд Цагдан хорих 461 дүгээр ангид “шалгалт” хийхээр очих үедээ төрийн тусгай алба хаагчийг загнаж, даналзсан удаатай. Тухайлбал, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Д.Монголхүү, Э.Одбаяр нарын эрх нь зөрчигдөж байгаа эхэсийг шалгахаар очсон бололтой. Гэвч хаалттай хорих ангид урьдчилан мэдэгдэлнгүйгээр очсон гишүүн маань төрийн тусгай алба хаагчийн эрхэд өөрөө халдсан.
БАРИМТ 19
Д.Ганбат анхны парламентдаа буюу 2015 онд "Монгол бичиг араб бичгээс эхтэй" хэмээж байв. Эл үг олны эгдүүцлийг хүргэж байсан юм.
БАРИМТ 20
Тэрбээр Зоос трейд ХК, Капмон ББСБ ХХК, Техник Импорт ХК, Уран Барилга ХХК, Хүнс төв ХК-ийн хувьцаа эзэмшдэг.
БАРИМТ 21
Тэрбээр өнгөрсөн намрын чуулганы хуралдаанд 82,9 хувийн ирцтэй чуулганы хуралдаанд оролцжээ.
БАРИМТ 22
Энэ дөрвөн жилийн хугацаанд түүний ам ажилласнаас биш гар ажлаагүй бололтой. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд гар бие оролцжээ.
БАРИМТ 23
Тэрбээр ардчилсан намын даргаар сонгогдож байв. Намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21.027 хүний санал авч байсан.
БАРИМТ 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал "Тойрог томорсон. Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийг нэгтгэж нэг тойрог болгож байна. Миний хувьд дахин нэр дэвшиж дүнгээ тавиулна. Бидоноо тараагаад явна" гэсэн юм.
Сэтгэгдэл (3)