БАРИМТ 1
Цэдэнсодномын Бямба-Отгон нь 1995 оны гуравдугаар сарын 11-нд мэндэлсэн. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул.
БАРИМТ 2
Түүний биеийн өндөр 185 см, жин 120 кг.
БАРИМТ 3
Тэрбээр “Их монголын хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Нутгийн буян” группын бөх билээ.
БАРИМТ 4
Бямба-Отгон нь бөхийн гараагаа хожуу эхэлж, 2016 онд нутгийнхаа баяр наадамд түрүүлэн Сумын заан цолонд хүрсэн.
БАРИМТ 5
2019 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж Аймгийн харцага, 2020 оны наадамд нь Увс аймгийн харьяат бөх, Аймгийн заан Тоочингийн Батсүрэнгээр давж, Аймгийн заан цолонд хүрсэн. Түүний өнөөгийн амжилт энэ цаг үеэс л тодорсон гэж хэлж болно.
БАРИМТ 6
Аймгийн заан цолтой Төгрөгийн хүү 2022 оны Цагаан сарын барилдаанд дөрөв давж шуугиан тарьсан. Тус барилдааны нэгийн даваанд Увс аймгийн харьяат Аймгийн хурц арслан О.Гантулгыг, хоёрын даваанд Улсын харцага Ш.Уламбаярыг, гурвын даваанд Улсын начин Д.Хүдэрбулгыг, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг хаяжээ. Энэ цаг үеээс хүмүүс түүнийг цээжилсэн.
БАРИМТ 7
Түүний дараахан болсон "Бизкон аудит" ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд мөн л дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг төвөггүйхэн хаяж, шуугиан дэгдээсэн. Тус барилдааны нэгийн даваанд Баян-Өлгийн аймгийн харцага Д. Бейбитийг, хоёрын даваанд Өвөрхангай аймгийн хурц арслан О.Наранбаатарыг, гурвын даваанд Улсын начин О.Баярбаатарыг, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг хаяжээ. Улмаар энэ нь түүний Улсын арсланг хаясан гурав дахь тохиолдол байв. 2022 оны сүүлд болсон Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн барилдааны хоёрын даваанд анхлан хаяж байлаа.
БАРИМТ 8
Тэр бөхийн өргөөнд болсон Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд гурван удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн бол нэлээдгүй удаа их, дунд шөвөгт шалгараад байна.
БАРИМТ 9
Түүнчлэн тэр сум, аймаг, улсын цолтны барилдаанд түрүүлсэн цөөхөн бөхчүүдийн нэг. Өөрөөр хэлбэл бөхийн барилдааны бүх шатанд өөрийн амжилтыг богино хугацаанд баталгаажуулж, тамгалсан ховор бөх.
БАРИМТ 10
Тэрбээр 2022 оны Улсын баяр наадамд Аймгийн заан цолтой барилдаж, шууд Улсын харцага цолонд хүрсэн. Тэгэхдээ одоогийн улсын сайн начин Э.Бат-Магнайтай тунан барилдаж, давсан. Өнөө жилийн баяр наадамд тэр тавын даваанаас эхлэн тунасаар үзүүр булаав. Ингэснээр 2023 оны улсын баяр наадамд хоёрхон жил барилдаанд начин цолыг алгасаж харцага, заан цолыг харайж гарди цолонд хүр. Түүнийг Монголын ард түмэн аварга болно гэж итгэдэг.
БАРИМТ 11
Түүний талаар Монгол улсын Дархан аварга, ХХ зууны дэлхийн бөхийн од, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх “Өвөрхангайн энэ хүү тун эвгүй бөх шүү” хэмээн яриандаа дурсжээ.
БАРИМТ 12
Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард өндөрлөсөн “Алтан цом”-ын төлөөх анхдугаар барилдааны хасагдах шатанд нэг ч унаагүй цор ганц бөх болсон. Улмаар шигшээ шатанд хамгийн олон даваа авсан бөхчүүдийн тоонд багтсан юм
БАРИМТ 13
Тэр ШУТИС-ийг ойн инженер мэргэжлээр дүүргэсэн, дээд боловсролтой бөх.
БАРИМТ 14
Төгсөнгүүтээ л бөхийн амьдралыг сонгосон нь алдаа байсангүй. Сумын заан цол хүртсэнээс эхлээд ердөө долоохон жилийн дотор тэр Монгол улсын арслан болох гэж байна.
БАРИМТ 15
2022 оны Улсын баяр наадмын өмнөхөн хөдөө найзуудын хамт идэж байсан махнаас нь шувуу шүүрэн одсон нь билэгшээлтэй зүйл болж, Улсын харцага цолонд хүрсэн гэж тэр ярьдаг.
БАРИМТ 16
Бямба-Отгон нь адуунд эрэмгий хүүхэд байжээ.
БАРИМТ 17
Түүнчлэн сарлагийн бух булгиулж, хөдөөгийн амьдралд хөрвүү торнисон нь сайн бөх болох үндэс болсон.
БАРИМТ 18
Тэр гэргий хүүхдийн хамт амьдардаг.
БАРИМТ 19
Тэрбээр сургуулиа төгсөөд бөхөөр явах уу, эсхүл мэргэжлээрээ ажиллах уу? гэсэн хоёр сонголтоос бөхийг илүүд үзсэн.
БАРИМТ 20
Ажилгүй, бөхөөр барилдаж байхад нь эхнэр нь арыг нь даасан гэдэг. Тэр үед Бямба-отгон эхнэртээ "Чи хоёр жил л миний арыг даачих, түүнээс цааш би даая" хэмээсэн гэдэг. Тэр ч үгэндээ хүрчээ.
БАРИМТ 21
М.Бадарч арслангаас допинг илэрч тэр цол нэмж буй. Ингэснээр тэр гацдаг гэх гарди цолыг гэтэлсэн хоёрхон бөхийн нэг болж байна.
БАРИМТ 22
Тэр арслан болсноор Улсын арслан Б.Орхонбаярын доор, арслан Д.Азжаргалын дээр эрэмбэлэгдэнэ.
БАРИМТ 23
Түүний амжилт өнгөрсөн жилээс тааруу байж, голдуу нэгээс гурвын даваанд бага уол ой бөхөд унаад байна. Гэвч тэр өөрийгөө чансаатай гэдгийг харуулж Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэлээр долоо даван түрүүлсэн.
БАРИМТ 24
Түүнээс хойш өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит барилдаанд Улсын начин Б.Түвшинтөгсөд унаж, үзүүр булаагаад байна.
Сэтгэгдэл (14)