-
2022 оны 11 сарын 22
Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд өнөөдрийг хүртэл гарсан хамгийн том дүнтэй IPO болж байгаа юм. Голомт банкийг олон нийтэд хувьцаагаа санал болгоход нь андеррайтераар ажиллаж буй Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэтэй тус IPO-ын талаар ярилцлаа.
-
2022 оны 11 сарын 21
Тайлант хугацаанд 64 автомашин, 265 чингэлэг буюу оны эхнээс 1,240.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.6 хувийн өсөлттэй байна.Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1,169 автомашин, 713 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,178.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар буурчээ.
-
2022 оны 11 сарын 21
Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм.
-
2022 оны 11 сарын 18
Голомт банкны хувьцааг сонирхож буй хөрөнгө оруулагч та бүхнийг “ХУВЬЦААТАЙ ГЭР БҮЛ” танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Нээлттэй банк – Голомт банк
-
2022 оны 11 сарын 18
Голомт банкны хувьцааны нэгдсэн мэдээллийн төвүүд 2022.11.17–11.25-ны өдрүүдэд Shangri-La Mall болон Central Tower-т тус тус ажиллаж байна.
Нээлттэй банк – Голомт банк
-
2022 оны 11 сарын 17
Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като: Голомт банкны 27 жилийн түүх, өнөөдрийн хүрсэн амжилт маань юу юунаас илүү бидний танилцуулга болно.
Нээлттэй банк - Голомт банк
-
2022 оны 11 сарын 16
ГОЛОМТ БАНК ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХООР “ROAD SHOW”-АА ӨНӨӨДӨР АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ.
-
2022 оны 11 сарын 15
Монголын банкны холбооноос иргэдийг хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор UNSEND буюу “Бүү шилжүүл” аяныг Цахим хөгжлийн яам, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна.
-
2022 оны 11 сарын 15
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк олон улсын “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг Монгол Улсын банк, санхүүгийн салбарт анхлан авлаа. Уг институт нь тухайн байгууллагын ажилтнуудаас судалгаа авч, хөндлөнгийн дүгнэлт хийн, хараат бус байдлаар үр дүнг тодруулдаг билээ.
-
2022 оны 11 сарын 14
2021 онд Фэйсбүүк шинэчлэл хийж, нэрээ Meta болгосноор Metaverse-ийн талаар ойлголт дэлхий нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. Metaverse бол бидний одоо хэрэглэж буй интернэт орчны илүү хөгжингүй хувилбар бөгөөд энэхүү виртуал орчин нь бидэнд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ажиллаж, суралцаж, хөгжилдөх боломжийг хамгийн бодитоор олгох юм.
-
2022 оны 11 сарын 14
Боловсролыг тууштай дэмжигч, сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т нийт 13 их, дээд сургуулийн шилдэг 100 оюутан шалгарлаа. Бид 18 жилийн хугацаанд нийт 1800 оюутанд тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгож, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.
-
2022 оны 11 сарын 14
УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, өнгөрсөн баасан гарагт 2023 оны төсвийг баталлаа. Энэ оны төсөв цар тахалын хүндрэлийг даван туулах төсөв байсан бол ирэх оны төсөв эдийн засгийн хүндрэл бэрхшээл, учирч болох эрсдэлийг даван туулахад чиглэсэн төсөв байх болно хэмээн УИХ-ын гишүүд мэдээлсэн билээ. Иймд уншигч та бүхэнд эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад чиглэсэн 2023 оны төсвийн онцлогийг хүргэж байна.
-
2022 оны 11 сарын 12
Худалдаа, хөгжлийн банк 2018 оноос “Хязгааргүй мөрөөдөл” төслийг ирээдүй хойч үеэ тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор хэрэгжүүлж байна.
-
2022 оны 11 сарын 11
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хүрээнд 2023 онд дараах зорилтуудыг авч хэрэгжүүлнэ
-
2022 оны 11 сарын 11
Төрийн банкнаас Таны алтан цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээний урамшуулалт аяныг 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал зарласан.
-
2022 оны 11 сарын 10
Голомт банк нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг СЗХ-ноос зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.
-
2022 оны 11 сарын 08
Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аяны 10 хоног тутмын ээлжит азтай 30 харилцагч тодорлоо.
-
2022 оны 11 сарын 08
Төрийн банк Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтын хүрээнд харилцагчиддаа зориулж, уян хатан нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шат дараатай нэвтрүүлсээр байна.
-
2022 оны 11 сарын 08
Уг дурсгалын зоос нь 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5 грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөөр хийгдсэн, 150х65 мм-ийн хэмжээтэй, ялтсан мөнгөн дэвсгэрт бүхий хийцтэй, өнгөт дурсгалын зоос юм.
-
2022 оны 11 сарын 07
Худалдаа, хөгжлийн банк (“ХХБ”) нь Монголын тогтвортой санхүүгийн холбоо (“ТоС холбоо”), Олон улсын санхүүгийн корпораци (“ОУСК”)-тай хамтран 2022 оны 10 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд Нидерландын Хаант Улсын Амстердам, Үтрехт, Гааг хотууд болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (“ХБНГУ“)-ын Франкфурт хотноо “Монголын банк, банк бус санхүүгийн салбарын ногоон санхүүжилтийн чадавхыг сайжруулах, туршлага судлах” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.