Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 9 дүгээр сарын эцэст 35.2 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 9.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд:
- 60.0 хувь нь иргэд,
- 37.9 хувь нь хувийн байгууллага,
- 0.6 хувь нь төрийн байгууллага,
- 1.4 хувь нь санхүүгийн байгууллагынх
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 9 дүгээр сарын эцэст 31.9 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 9.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.7 хувийг эзэлж байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 9 дүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 124.0 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ нь зээлийн өрийн үлдэгдлийн 3.7 хувийг эзэлжээ.
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 9 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 215.1 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь зээлийн өрийн үлдэгдлийн 5.6 хувийг эзэлсэн аж.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 8.6 их наяд төгрөг хэвийн, 127.4 тэрбум төгрөг анхаарал хандуулах, 87.2 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд оржээ.