-
2024 оны 1 сарын 22
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болжээ.
-
2024 оны 1 сарын 20
Голомт банкнаас зохион байгуулсан тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5500ш хамтрагч байгууллагуудын купон задарч, Changan CS55 автомашин болон 1 өрөө байрны 2 азтай харилцагчийг торуулсан юм. Харин сүүлийн супер шагнал буюу 1 өрөө байрны эзнийг 2024.01.05-ны өдөр тодруулж, ялагч болсон Д.Наранцэцэгт түлхүүрийг нь гардуулан өглөө.
-
2024 оны 1 сарын 19
Монголбанк 2023 оны 12 дугаар сард 1,795.8 кг үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.86 тонн үнэт металл худалдан аваад байна.
-
2024 оны 1 сарын 19
Мөнгөний нийлүүлэлт 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 их наяд төгрөгөөр буюу 26.8 хувь өссөн гэдгийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
-
2024 оны 1 сарын 18
Голомт банк 2023 онд UnionPay карт эзэмшигчдэдээ зориулсан төрөл бүрийн хөнгөлөлт урамшууллыг тасралтгүй хэрэгжүүлсэн. Үүний нэг нь UnionPay картын олон улсын гүйлгээнд үйлчлэх супер шагналтай урамшуулалт аян юм.
-
2024 оны 1 сарын 17
Голомт банк 2024 оны эхний “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг зарлалаа. Та уг өдөрлөгийн үеэр нээлттэй ажлын байр болон сонирхож буй ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анкет бөглөн анхан шатны ярилцлагад шууд орох боломжтой.
-
2024 оны 1 сарын 16
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 онд 22.5 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 763.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
-
2024 оны 1 сарын 16
Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Уншуулах тусам урамшуулалтай “Happy pay” хөтөлбөрийн 12-р сарын урамшууллын эзэд тодроод байна. Энэхүү тохирол нь 2023.12.01 - 12.31 -ний өдрийн хооронд БРИТТО картаараа гүйлгээ хийсэн харилцагчдын дунд явагдсан юм. Өнгөрсөн 12 сард нийт 834 харилцагч 20,000₮ - 3,000,000₮ хүртэлх төгрөгийн эзэн боллоо.
-
2024 оны 1 сарын 15
ХХБ-с жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөрийн СУПЕР УРАМШУУЛАЛ болох ТАУН хаусын эзэн тодорч өнөөдөр шагналаа хүлээн авлаа.
-
2024 оны 1 сарын 13
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2023 оноос эхлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Миний Монгол” үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн.
-
2024 оны 1 сарын 12
“Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжаалж эхэлснээс хойш нэг жил болж буй аж. Энэхүү нэг жилийн хугацаанд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт 15.1 сая тоон нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжаалсан байна.
-
2024 оны 1 сарын 11
Монголчууд бид өвлийн саруудад хамгийн ихээр гадаад улсаар аялдаг. Энэхүү аяллын урсгалд тааруулан ХХБ дэлхийн хаана ч, хэзээ ч ашиглаж болох Бритто карттай харилцагч нартаа зориулсан Britto Tour хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.
-
2024 оны 1 сарын 08
Өнгөрсөн оны 7 сард Монгол Улс ФАТФ-н 40 зөвлөмжийг бүрэн биелүүлж үнэлгээгээ ахиулсан. Ингэснээр хүндхэн байдалд ороод байсан гадаад төлбөр тооцооны асуудлууд таатайгаар эргэн сэргэж байгаа аж. Энэ талаар олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаар салбартаа тэргүүлэгч арилжааны банк болох ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Банзрагчтай ярилцлаа.
-
2024 оны 1 сарын 05
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нь сүүлийн жилүүдэд иргэд болон харилцагчдынхаа санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсролд чиглэсэн маш олон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн үйл ажиллагаандаа уялдуулан хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
-
2024 оны 1 сарын 05
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн сул коксжих (хийн нүүрс) нүүрс арилжлаа.
-
2024 оны 1 сарын 05
Их долоо гэж нэрлэгдсэн улс орнууд 1989 онд хуралдаж мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллагыг байгуулсан нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу Financial Action Task Force /ФАТФ/ юм. Манай улс ФАТФ-н гишүүн орноор 2004 онд гишүүнээр элсэж байжээ.
-
2024 оны 1 сарын 05
Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
-
2024 оны 1 сарын 04
Голомт банк дэлхийн ЭВ НАЙРАМДАЛ, ЭНХ ТАЙВНЫГ ЭРХЭМЛЭХИЙН зэрэгцээ үндэсний САНХҮҮГИЙН ДАРХЛААГ НЭМЭГДҮҮЛЖ, иргэдийн ХУРИМТЛУУЛАХ ЗУРШЛЫГ ДЭМЖИХ зорилготой “Парис-2024” урамшуулалт аяныг зарлаж байна.
Энэхүү аяны хүрээнд 2024.01.01-2024.04.15-ны хооронд 6 сар ба түүнээс дээш хугацаатай, төгрөгийн хадгаламж
• Шинээр нээсэн
• Орлого нэмсэн
• Хугацаа сунгасан 100,000₮ бүрд 1 ширхэг сугалаа олгох болно.
#Paris2024
-
2023 оны 12 сарын 27
2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.
-
2023 оны 12 сарын 27
Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаалаа.