-
2024 оны 3 сарын 18
Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө.
-
2024 оны 3 сарын 15
Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, худалдааны түнш орнуудын буурч буй инфляц, чангарч буй төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зэрэг нь нийт инфляцын бууралтад гол нөлөө үзүүлэв.
-
2024 оны 3 сарын 15
Инфляцад эзлэх импортын барааны хувь хэмжээ буурч буйг ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаарх статистик үзүүлэлтийн мэдээллээр импортын барааны үнэ инфляцад 31.4 хувиар нөлөөлж байна.
-
2024 оны 3 сарын 14
Төрийн банкнаас 2022 онд “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран “Эрүүл иргэн” хадгаламжийг харилцагчдадаа эрүүл мэндийн хуримтлал үүсгэх, эрт илрүүлгийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг бий болгох зорилгоор зах зээлд нэвтрүүлж байсан билээ.
-
2024 оны 3 сарын 14
Улсын нийт гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.2 (3.7 хувь) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 579.2 (1.7 хувь) сая ам.доллароор тус тус өсжээ.
-
2024 оны 3 сарын 14
Монгол Улс дахь Жижиг, дунд бизнес (“ЖДБ”) эрхлэгчдийг чадавхжуулах, тогтвортой санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах “SFME” төслийг хамтран хэрэгжүүлэхээр Худалдаа, хөгжлийн банк (“ХХБ”) болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (“GIZ”) нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
-
2024 оны 3 сарын 13
Он гарснаас хойш 476.9 мянган тонн ачаа тээвэрлэжээ
-
2024 оны 3 сарын 12
“FOODEX JAPAN 2024” үзэсгэлэн энэ сарын 5 – 8 өдрүүдийн хооронд Япон улсын Токио хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнг Япон Улсын засгийн газар 1976 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж байна. Түүнчлэн Азийн хамгийн том хүнс, хүнсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн гэдгээрээ алдартай юм. Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан нийт 2800 орчим аж ахуйн нэгж, 8600 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ танилцууллаа.
-
2024 оны 3 сарын 12
"PDAC-2024" зураглал
-
2024 оны 3 сарын 10
Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг PDAC чуулга уулзалт гэрээ хэлцлийн "үржил шимтэй" цэг болов
-
2024 оны 3 сарын 07
Голомт банк 3-р сарын 6-нд тохиож буй 29 жилийн ойн өдрөө SocialPay аппликэйшний шинэ хувилбар буюу хүүхэд, багачууд хэрэглэх боломжтой SocialPay Junior аппликэйшнийг албан ёсоор танилцуулж байна.
-
2024 оны 3 сарын 06
Канад улсын Торонто хотноо болж буй PDAC чуулганыг “Bloomberg TV Mongolia”-ийн баг шууд сурвалжилж, дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий эрхмүүд, томоохон компаниудын төлөөллүүдтэй тусгай ярилцлага хийж байна. Чухал түүхий эдүүдийн төлөв, анхаарал татаж буй төслүүдийн талаар ярьсан онцлох зочдын байр сууриас хүргэж байна.
-
2024 оны 3 сарын 06
Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том уулзалт үргэлжилж байна. 92 дахь удаагаа Канад улсын Торонто хотод буй болж буй PDAC чуулган өнөөдрөөр хаалтаа хийх юм. Энэ сарын 3-6-ны өдрийг хүртэл үргэлжилж буй “Уул уурхайн Давос” гэгддэг эл уулзалтад 400 гаруй компанийн төлөөлөл оролцож буй.
-
2024 оны 3 сарын 05
Худалдаа, хөгжлийн банкнаас жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” аян үргэлжилсээр байна. Бид өнгөрсөн хугацаанд тус аянаараа дамжуулан 2,000 гаруй харилцагчаа 100,000₮ - 2,000,000₮ -р урамшуулж, 20 гаруй харилцагчаа гадаад улсаар аялуулжээ. Мөн азтай 5 харилцагчдаа гал голомтыг нь бадраах байр бэлэглэсэн билээ.
-
2024 оны 3 сарын 05
Дэлхийн уул уурхайн 400 гаруй компани, байгууллагуудын төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцаж, мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчид, Гүйцэтгэх захирлуудаар хүрээллээ тэлж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй зөвлөмж, дүн шинжилгээг сонсох цор ганц боломж гэгддэг “PDAC” чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна.
-
2024 оны 3 сарын 04
Олон улсын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт (PDAC) 3 дугаар сарын 3-6-нд Канадын Торонто хотод эхэллээ. “Уул уурхайн Давос” гэгддэг уг арга хэмжээний үеэр дэлхийн 400 гаруй компани, 30 мянга гаруй төлөөлөл оролцож эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт хайх, хамтран ажиллах боломж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түншлэл тогтоох, дэвшилтэт технологи, инновациа танилцуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажилладаг юм.
-
2024 оны 3 сарын 01
Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь байхаар тогтоосон билээ.
-
2024 оны 2 сарын 29
Мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалах ажлыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлээд байгаа бөгөөд нэг сарын хугацаанд биржээр дамжуулан 762 тонн хонь, үхэр, ямаа, адууны махыг 6.3 тэрбум төгрөгөөр арилжлаа.
-
2024 оны 2 сарын 28
Зүүн Өмнөд Азийн Төв Банкнуудын Холбоо (ЗӨАТБХ)-ны 43 дугаар Удирдах зөвлөлийн ээлжит хурал болон ЗӨАТБХ -ны гишүүн Төв банкнуудын Ерөнхийлөгч нарын 59 дүгээр дээд түвшний хурал 2024 оны 2 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мумбай хотноо боллоо.
-
2024 оны 2 сарын 27
Дэлхийн Худалдааны байгууллага (WTO), Олон Улсын Худалдааны байгууллага (ITC) болон Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хамтран зохион байгуулсан "She Trades Summit 2024" өндөр түвшний арга хэмжээнд Голомт банк Монгол Улсаас анх удаа банк, санхүүгийн салбараа төлөөлөн амжилттай оролцлоо.