УИХ-ын гишүүд, төрийн тэргүүнүүдийг халз мэтгэлцээнд дуудаж буй дуучин С.Жавхлан “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрээр төр засаг, ард түмэн, тэмцэл, мэтгэлцээний тухай хэрхэн ярьсныг хүргэе.
Төр засгийн тухай
1. Улс эх оронд юу болоод байгааг л асуух гэсэн юм. Ийм асуултад хариулчихаж дөнгөхгүй бол төрийн гурван өндөрлөг гэж яваад яах юм.
2. Бүгдээрээ булаацалдаж хулгайлбал зөв гэдэг зарчим руу шилжчихээд байна. Уул уурхайн баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг чинь ижийгээ зарчихаад жаргана гэдэгтэй адил сонсогдож байна.
3.Төрд байгаа хүмүүсийн тэмцэгч чанар нь дуусчихсан. Дандаа өвгөчүүд цугларчихаж.
4. Тэд ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхдаа зөвийг харж тэмцэж байсан байх. Харин одоо зөвийг олж харах, зөв үг хэлж байгаа хүнийг ялгах чадвар тэдэнд үгүй болжээ.
5. Ухаалаг хүмүүс цөм Монголын төрөөс зугтаачихлаа. Харин мөнгөнд шуналтай хэсэг нь үлдэж байна.
Ард түмэн ба Мэтгэлцээний тухай
6. Тэднийг сонгосон юм бол дуудаад уулзах асуулт тавих эрх нь ард түмэнд байдаг юм байгаа биздээ.
7. Иргэдээс газар шороо, монгол хүний үнэ цэнийн тухай 5000 гаруй асуулт ирсэн.
8. Тэднийг иртэл нь мэтгэцлээнд дуудна. Ирэх долоо хоногт ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дуудна.
9. Миний бодлоор Ноён уул бол өгөөш. Ийш нь ард түмний анхаарлыг хандуулж байгаад цаанаа Тавантолгойг зарж ч байгаа юм бил үү. Үүний эсрэг тэмцээд байна.
10. Харийн цөөвөр чонотой нийлж гурван сая иргэнээ цөлмөж, иргэдээ жжртай болгосон хүмүүс нь дарга нар учраас мэтгэлцээнээс зугтаад байгаа юм биш үү.
11. Бухимдсан иргэд олон нийтийн телевизийн олон нийтэд хүртээмжгүй болсон талаар надруу утсаар ярьж, бичиж байна. Харин би түүнийг Ц.Оюундарь захирал мэднэ гэж үзээд утсыг нь олон нийтэд дэлгэсэн. Олон нийтийн гэсэн тодотголтой хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдаж байгаа хүн олон нийттэйгээ ойр байхад буруудахгүй байха аа.
12. Түмэн олон маш том шинэчлэлийг хүсч байна. Өдөрт надруу 3000 гаруй дуудлага ирж байна гээд бод.
Өөрийнхөө тухай
13. Ард түмэн гомдчихсон байна. Жавхлан бол тэдний нэг.
14. Түмэнд олонд таалагдахын тулд нэг хэсгийг нь муулаад яваа юм биш. Би тэртээ тэргүй нэр алдартай хүн.
15. Ард түмний эсрэг ажиллаад байгаа хүмүүсийн зам дээр хөндөлсөж байгаа жирийн нэг залуу.
16. Монголчууд буруу хар зүйл рүү битгий ороосой гэж бодоод намайг хоёр удаа сонгоогүй байж мэдэх юм. Нөгөө талаар сонгуулийн луйвар нөлөөлсөн байх.
17. Миний ярьж байгаа монголчлол хэрэгжиж, үр дүн нь гарч эх орон минь хөгжиж байвал УИХ байтугай юу руу ороход бэлэн.
18. Өөрийнхөө өв соёлыг хамгаална гэснийхээ төлөө хийрхлээ гэж хэлүүлж байгаадаа харамсч байна.
Монголчлох хувьсгалын тухай
19. Миний яриад байгаа хувьсгал нь монголчлол. Өөрсдийнхөө оюун ухааныг авдрыг онгойлгож, өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг олж авч, монголчууд монголоороо сэрэхийн тухай яриад байна.
20. Ер нь намайг дээл өмсье гэхэд пий паа гэдэг байсан. Гэтэл өнөөдөр бүгд дээлээ өмсдөг боллоо. "Хамаг Монгол"-ыг нийлүүлэх юм гэнэ, энэ мэдрэл муутыг Шар хаданд аваач гэдэг байсан. Өнөөдөр Хамаг Монгол нийлээд дуу хуураа дуултал монголчууд баярлахын дээдээр баярлаж байна.
21. Монгол хүнийхээ ухаан итгэдэг байх ёстой. Ард түмнээ сонс хэлэлцдэг байх ёстой. Ийм л цагийг уриалан дуудаж байна.
22. Хүн өргөн хорвоогоос авахыг нь аваад хаяхыг нь хаях хэрэгтэй. 100 хувь гадаадыг шүтсэн байдлаар явах хэрэггүй. Миний хувь бүгдийг нь 100 хувь үгүйсгээд байгаа юм байхгүй. Өмнө нь бид газар шороогоо ухахгүйгээр амьдарч болоод л байсан. Өвөг дээдэс маань хар толгойгоо “ухаад” биднийг тэжээсээр ирсэн.
23. Би Монголоо зургаан удаа тойрсон. 15 мянган хүнтэй Хятадын суурин бий болсныг ч харсан.
24. Би их алдаа хийж 15 жил дуулж. Намайг дуулж дуугаараа ард түмнийг уярааж байх хооронд Монголыг минь үрэн таран хийж банйа шүү дээ. Тиймээс нэг талаар би өөрийгөө нүгэл хийжүүдээ гэж боддог юм.

Д.Үжин
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (75)