-Ерөнхийлөгчид Х.Тэмүүжин гэдэг залуугаас илүү 25 жил хамт
явсан амин найзууд нь тэр шинэчлэлийг хийчих юм шиг санагдсан байх-
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас сонирхуулж байна. Тэрбээр шинэ засгийн газар, хууль зүйн салбарын шинэчлэл, тагнаж чагнах асуудал, Д.Дорлигжав сайдаас эхлээд ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн шийдвэрийн талаар хүртэл онцолжээ. Ингээд Х.Тэмүүжингийн хэлсэн үгнээс онцлох 24 баримтыг хүргэж байна.
1. Хуулийн байгулууллага, эрх зүйн шинэчлэлийн ажлаа 100 хувь гэж тооцвол 30 хувийг нь хийсэн гэж бодож байна.
2. Гэхдээ “Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй” гэгчээр орчин үеийн эрэлт хэрэгцээ, шинэ нийгмийн үнэт зүйлүүдэд тохирсон дэвшилттэй механизмийг дотроосоо ойлгож, үнэлдэг хүнгүйгээр энэ шинэчлэл явахгүй гэдэг нь харагдаад эхэллээ.
3. Шүүхийн шинэчлэлтэй холбоотой цөөнгүй бодлого Үндсэн хуулийн цэц дээр унаж, дагнасан шүүх байгууллахыг ч унагасан нь Д.Дорлигжавтай холбоотой.
4. Над дээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүмүүсийн ард хэн байсан нь тодорхой. Хэрэгсэхгүй болгосны дараа бүр тодорхой болсон.
5. Энэ зохион байгуулалттай гэмт хэргийн үр дүнд олон хүн хэлмэгдэж, гутаан доромжууллаа. Өөрийнхөө хүүхэд шиг хүүхдийн амьдралаар хүртэл тоглолоо шүү дээ.
6. Д.Дорлигжав шиг “Чи хэн юм. Би чиний дэргэд ардчиллын эцэг, АН-ын эзэн” гэх ухааны юм бодчихсон хүмүүс бол намаа ч, ардчиллыг ч үгүй хийнэ.
7. АН зоригтой алхам хийсэн хүн болгоноо намнаж байна.
8. Ц.Оюунгэрэл сайдыг бодлого зарчмынхаа төлөө хатуу зогссоных нь төлөө АН, МАН хоёр нийлээд байгуулсан яамыг нь татан буулгаж, хийсэн бүх зүйлийг нь баллуурдлаа.
9. АН өөрөө өөртөө хорлогддог.
10. Намынхаа санхүүжилтийг яаж ил тод болгох юм, сонгуулийг яаж өртөг багатай явуулах юм, намын үйл ажиллагааг яаж ил тод байлгах юм, дотоод ардчиллаа яаж төлөвшүүлэх вэ гэдгийг шийдэхийн тулд Улс төрийн намын болон Сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой.
11.Би хувьдаа пропорциональ тогтолцоонд итгэдэг. Гэхдээ АН, МАН-ын өвөө нар энэ тогтолцоог өөрсдөдөө өгөөжтэй байдлаар ашиглаж, хэзээ ч тэтгэвэрт гарахгүйгээр УИХ-д хадагдчих вий дээ гэдэг болгоомжлол ч байна.
12. “Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр Ерөнхийлөгч улсынхаа нэр хүндийг аврахын тулд зөв шийдвэр гаргасан.
13. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт би хувьдаа итгэл алдарч байна. Олон асуудал дээр дандаа буруу өнцгөөс харсан, буруу тайлбартай яваад байна. Ерөнхий сайд дуугүй байгаагаараа үүнийг өөгшүүлж байна.
14. 2016 оны сонгуулийг бодохгүй ажиллана гээд гоё яриад байсан хүмүүс өнөөдөр сонгуулийн буухиагаа эхлүүлчихсэн л давхиж явна.
15. АН 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт өгсөн. Гэтэл шинэ засгийн газарт авлига өгч байгаа хүнийг өршөөх хүсэл алга. Тэгэхээр шинэ засгийн газарт авлигатай тэмцэх хүсэл алга.
16. Ямар ч байсан хээл хахууль өгсөн талыг өршөөдөг, ял, шийтгэл оногдуулдаггүй зохицуулалтыг бий болгоно. Харин авлига авсан этгээд хариуцлага хүлээнэ. Энэ хуулийг батлахын төлөө явна.
17. Ерөнхийлөгч Б.Билэгт, Д.Дорлигжав хоёрыг албан тушаалд томилсон нь Х.Тэмүүжин гэдэг залуугаас илүү 25 жил хамт явсан амин найзууд нь тэр шинэчлэлийг хийчих юм шиг санагдсан байх.
18.Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох нэг шалтгаан нь би байсан байж магадгүй. Х.Тэмүүжинг хуулийн салбарын толгойд байлгах хүсэл зарим хүнд байгаагүй учраас.
19. Хуулийн салбарт хийе гэж бодсон гэрэл гэгээтэй бүхэн Увсын хоёр хүний хавчлагаар зогсох болсонд харамсч байна.
20. Би хувьдаа “Фракцигүй АН” гэдэг санаачилгыг дэмжиж байгаа.
21. Өрсөлдөгч улс төрийн хүчиндээ чанга дуугаар үндэслэлтэйхэн тайлбар хэлчих хүн АН дотор алга.
22. Өнгөрсөн 2.5 жилд АН-аас хамгийн чанга дуугаар хашгирч байсан, АН-ыг нурааж байсан хүмүүс өнөөдөр бялуугаа авчихаж.
23. АН, МАН хоёр урвагчдаараа дамжиж эрх ашгаараа нэгддэг.
24. АН-ын үнэт зүйлийн төлөө дуугарсан хүмүүсээ МАН-тай нийлээд золигт гаргадаг юм байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (93)