АТГ буюу Авилгалтай тэмцэх газар анх 2007 онд байгуулагдаж Монголын нийгэмд аалзны тор мэт хэрсэн авилгалын сүлжээг үгүй хийхээ мэдэгдсэн. Иргэд ч түүнд нь итгэсэн. Харин бидний хүсэн хүлээсэн АТГ өнөөдөр ажлаа хэр төвшинд хийж байна вэ гэдэг өөрөө асуудалтай болоод байна. Учир нь улс төрийн зорилгоор зарим нэг хүмүүсийг шалгадаг. Тэрхүү шалгах үйл явц нь буюу мөрдөн байцаалт нь орчин цагт хаана ч байхгүй хүч хэрэглэдэг гэх зэргээр энэ газартай холбоотой олон муу зүйл сонсогдож байгаа нь үнэн. Энэ талаар төрийн тэргүүнд байсан хүнээс авахуулаад гишүүд хүртэл ам нээх болсон. Тэгвэл энэ удаад шилдэг нийтлэлч Баабар: АТГ-ын хоригдлуудыг Ерөнхийлөгч
уучилсан гэнээ, цаана чинь! нийтлэлдээ, нийтлэлч Р.Эмүжин: Хадны мангаа хашгирах
цагаар... нийтлэлүүдээ АТГ-ын талаар ийнхүү дүгнэжээ. Хэрхэн дүгнэсэнийг
24 баримтаараа онцолж байна.
1. АТГ гээд хуучны Намын хянан шалгахаас доор газар гараад ирсэн, өнгөрсөн богино хугацаанд 3500 орчим хувийн хэвшлийн нэгжийг шалган зовоож, 600-д нь эрүү үүсгэжээ.
2. Эрт урьд цагт эрх мэдэл нь хэтийдсэн Энхбаяр гэж байжээ. Тэр өөрийн гэсэн хадны мангаатай болохыг хүссэн гэдэг. Үгэнд ордоггүйг нь айлгаж, үүдэнд сөхөрдөггүйг нь бөхийлгөхийн тулд өндөр сэнтийд нь үйлчлэх хүчирхэг хадны мангаатай болохыг эрмэлзэн хууль боловсруулснаар Авлигатай тэмцэх газар сүр дуулиантай төрсөн юмсанж.
3. Хожим өөрийн тэлсэн эцэг болох Ц.Элбэгдоржийн дохио зангаагаар догширч, басхүү номхорч сурсан гэнэ.
4. Нэг үгээр хэлбэл АТГ улстөрчдийн хувьд сэлэм гялс, толгой бөндгөс гэхийн зуургүй гэтэн дайрдаг гэнэтийн гэсгээл болж хувирсан бол бизнесийнхний хувьд ч ялгаагүй тэргүүн дээр нь далайсан тэвчээрийн илд мэт ойлгогдсоор өнөөг хүрэв.
5. АТГ-ыг байгуулсан нь зөв эхлэл байсан боловч энэ бодлого хэрэгжихдээ хэн хүчтэйг нь даган улстөржих зарчмаар ажиллах болсон нь увайгүй урвагч, шарваачийн дүр бий болгосон хэрэг.
6. Эрх мэдэлтнүүдийн нохойд барьдаг мод, ноцохдоо далайдаг ташуур болсноороо АТГ анхны зорилгоо умартаж, өнөөг хүртэл сайн нэр дуулсангүй, сайхантай үйл холбогдсонгүй удав.
7. УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр энэ асуудал хурцаар хөндөгдөн, нэг хэсэгтээ л чих халууцуулж, нөгөө хэсгийнхнийг нэлээдгүй хэлмэгдүүлсэн. МАН-ын Ё.Отгонбаяр, Б.Анандбазар нарын тойрогтоо ялах магадлалтай цөөнгүй залуу АТГ-ын сэлмэнд хяргуулчих дөхсөнийг уншигчид санаж байгаа.
8. Асуудал дуусангуут “Гэм буруугүй нь тогтоогдлоо” ч гэх шиг гэнэн тайлбар зүүдэг хөгийн зантай, хөгнө ишигний явдалтай гэх.
9. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн өстөн дайсан болох У.Хүрэлсүхийг хэдэнтээ шалгуулж, хэсэгтээ тарчлаахдаа мөн л энэ мэтийн эгзэгтэй цаг үеийг сонгож байв.
10. Төрийн гурван өндөрлөгт АН-ынхан залрахад ард түмэн АТГ-аас өөрчлөлт хүлээсэн. Бодит агуулга, жинхэнэ зорилгоороо ажиллах болов уу гэсэн нийгмийн хүлээлт талаар болж, хадны мангаа маань Ц.Элбэгдоржийн үед харин ч нэг халгаатай араншин гаргаж эхлэсэн нь үнэн юм.
11. АТГ өмнөхөөс ч илүү улстөржиж, урьдахаасаа ч илүү уруудав.
12. Одоохондоо захиалагч, захирагч, удирдан чиглүүлэгч эзэнтэй юм шиг боловч ийм тогтолцоонд удахгүй эзнээ барьж иддэг үр могой болон хөрөвждөгийг түүх бидэнд хэлж өгсөнсөн.
13. “АТГ-ыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ёс суртахуунгүй газар болгож болохгүй” хэмээн –ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зориуд цохон хэлэхдээ “Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдэс нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй” гэж шулуухан үгийг шуудхан уруул давуулжээ.
14. Үнэнийг хэлэхэд саяхнаас харснаа хадардаг, хадарснаа сүрдүүлдэг хадны мангаа маань дэргэдээ харгис ганнибалтай болсон нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байлаа.
15. Уг албыг АТГ-ын дээвэр дор багтааснаар хэнээс ч хараат бус байх ёстой шүүх, прокурорынхан хадны мангаа, харгис ганнибал хоёроос айн чичрэхдээ тулсан талаар мэргэжлийнхэн шүүмжлэх болов.
16. Энэ хоёр байгууллагыг туурга нэгтгэснээр дээхнэ үеийн хэлмэгдлийн буюу махны машин бүрэн утгаараа тачигнаж эхэлсэн тухай дуугарсан хүн цөөнгүй.
17. Эрх барьж буй намын дарга байсан хүнээсээ эхлээд нийгэм бүхэлдээ хадны мангаа, харгис ганнибал гэгдээд байгаа АТГ, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хоёроос айж эмээх “аймшгийн киноны сэтгэхүй”-тэй болох шалтгаан энэ юм.
18. Эрх ашгаараа сүлбэлдсэн ганц хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт явагдаж, тэдний мэдэлд АТГ, Улсын ерөнхийн прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хоёр айлгах тактик хэрэглэн араа шүдээ хавирч, арга замаа нарийсгаж байгаа тухай Н.Алтанхуягаас гадна УИХ-ын нэр бүхий гишүүд ил тод хэлсэн нь ч бий.
19. Магадгүй зарим нь энэ мэтээр эхнэр хүүхэд, эрхэлдэг бизнес, эндсэн алдсанаараа барьцаалагдан, өөрийн үзэл бодлын эсрэг саналаа өгөөд сууж байхыг үгүйсгэмгүй нөхцөл байдал Монголын улс төрд хэдийнэ бий болжээ. Энэхүү аалзны шүлсний нэгээхэн хор нь АТГ-аас ялгарч байдаг гээд хэлчихвэл махны машинд мань мэтийн сэтгүүлч өртөж балрах юм биш байгаа.
20. Энэ нийгмийн баялагийг бүтээж атэгэхийнхний цалин цавуу төсвийг бүрэлдүүлж өгч буй хүмүүс шүү дээ. Гутлыг нь өмсөөд эзнийг нь амбаардав гэдэг энэ л дээ. Адгийн амьтадын матаас бичиж хорслоо тайлж, хөрөнгийг нь булаахад тусалдаг байгууллага уу?
21. Үндсэн хуулийн бус энэ байгууллага өөрөө мөрдөх, тагнах, прокурордох, яллах, хүчирхийлэх, бие даан хардах, гүтгэх мэдэлтэйгээрээ Үндсэн хуулийн бүхий л инстүүцүүдийн дээр гарч тэднийг айлгаж байх “эрхтэй”.
22. 1935 онд байгуулагдангуутаа л нам төрийн дээр гарч улс орон удирдаад явсан Дотоод явдлын яамтай нэн төстэй.
23. Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-ээр дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй.
24. Сауз Гоби ч хувьцаагаа ердөө хэд хоногийн өмнө Хятадад зарчихлаа. Удахгүй АТГ “гуравдахь хөршийн” тухай яриа дэлгэсэн хүмүүст эрүү үүсгэх бизээ. Бид ч зурсан зургийн дагуу гольдорлоороо л урагшилж байна даа.

Сэтгэгдэл (32)