Холливудын кино урлагт хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олсон шилдэг найруулагч бол яах аргагүй Жан Жак Анно юм. Тэрээр кино урлагийн дээд шагналуудыг бүгдийг нь өөрийн болгож чадсан авьяаслаг уран бүтээлч билээ. Өдгөө 72 настай хашир уран бүтээлчийн хамгийн сүүлд бүтээсэн "Чонон сүлд" уран бүтээл монголчууд бидний төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хамгийн сонирхолтой нь тус кинонд тоглох уран бүтээлчдийг найруулагч нь өөрөө сонгосон бөгөөд манай улсын жүжигчин Р.Анхням гол дүрийг нь бүтээсэн билээ. Ингээд Францын артхаус төрлийн өвөрмөц донж маягийг уран бүтээлдээ гайхалтайгаар шингээж чаддаг гэгддэг найруулагч Жан Жак Анногийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жан Жак Анно нь өдгөө 72 нас хүрч буй дэлхийн кино урлагт өөрийн гэсэн орон зайг эзэлж чадсан найруулагч юм.
2. Түүний төрсөн нутгийг Эсон гэдэг бөгөөд Жан Жак Анно нутагтаа очиж амрах дуртай нэгэн.
3. Франц найруулагч маань дэлгэцийн бүтээлүүдийг урлахаас гадна зохиолч нэгэн юм.
4. Тэр Vaugirard техникийн сургуульд боловсрол эзэмшсэн бөгөөд 1964 онд Францын нэр хүндтэй кино урлагийн сургуулийг төгссөн байна.
5. Алдарт найруулагч 1976 оноос найруулагчийн ажлыг хийх болсон.
6. Ажлын гараагаа эхлээд тун удаагүй байхдаа буюу 1977 онд “Хар цагаан” гэдэг уран бүтээлээрээ Оскарын шагналыг гадаад хэл дээрх киноны төрөлд хүртэж байсан юм.
7. Түүнийг нэр алдартай болгоход “Хар цагаан” кино маш их нөлөөлсөн.
8. Хоёр дахь бүтээл Хашир толгой кино нь 1979 онд Европын кино урлагийн дээд шагнал Цезарын шилдэг кино, шилдэг найруулагчаар тодорч байв.
9. Цезарын шагнал бол Европын хамгийн алдартай найруулагч нарт олгодог дээд шагнал. Нэр хүндээрээ Оскар, Алтан бөмбөрцөг нарын дараа орохуйц юм.
10. Жан-Жак Анно бол Дорно дахины түүхийг түлхүү анхаарч ази найруулагчидтай хамтран уран бүтээл туурвидаг нэгэн.
11. Жан Жак Анно анх 2009 онд “Чонон сүлд” киног хийхээр Хятадын талтай гэрээ хэлэлцээр хийсэн байдаг.
12. “Чонон сүлд” түүнийг 13 дахь дэлгэцийн бүтээл.
13. Түүний найруулсан кино болгон хүлээлт үүсгэдэг бөгөөд “Чонон сүлд” Оскарын 2016 оны хамгийн их хүлээлттэй киноны нэгээр нэрлэгдээд байгаа.
14. Францын найруулагч Жан Жак Анногийн хувьд ан амьтан тун их сонирохдог аж.
15. Тэрээр 1988 онд “Баавгай”, 2004 онд “Ах дүүс” зэрэг кино бүтээж, чоно, баавгай, бартай ажиллаж байсан туршлагатай нэгэн.
16. Тэр кино урлагт олон дэвшилтэд санаа оруулж ирсэн нэгэн бөгөөд “Эр зоригийн жигүүр” кино нь дэлхийн анхны IMAX 3D форматтай бүтээл аж.
17. Түүний 1997 онд “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” хэмээх бүтээл дэлгэцэнд гарсны дараа киног Хятадад гаргахыг, найруулагчийг нь Хятадын хилээр нэвтрэхийг хориглож байсан гэнэ.
18. Кинонд 1950-аад оны үед Хятадын цэргүүд Түвдэд хяналтаа тогтоохоор зэрлэг балмад авирлаж буй тухай дүрсэлсэн нь Хятадын эрх баригчдад таалагдаагүй юм.
19. Хачирхалтай нь 2009 онд Жан Жак Анно “Чонон сүлд” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор Бээжингийн “Хориотой хот” студитэй гэрээ байгуулахад Хятадын эрх баригчид эсэргүүцээгүйгээр барахгүй China Film Group төслийг дэмжихээр болсон билээ.
20. “Чонон сүлд” уран сайхны кино Францад хоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн бол, БНХАУ-д 19-нд нээлтээ хийсэн даруйдаа 7,5 сая америк долларын орлого олоод байна.
21. Киноны зураг авалтыг ӨМӨЗО-нд 2013 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд үзэгчдийн дунд удаан хугацаанд хүлээлт үүсгээд байгаа юм.
22. Жан Жак Анно найруулагчийн бүтээсэн “Чонон сүлд” кино нийтдээ 38 сая ам.долларын өртөгтэйгээр бүтжээ.
23. Тэрээр шуугиан тариад буй киноныхоо талаар “Бэлчээр нутаг бол өөртөө маш олон жижиг зүйлсийг багтаасан нэгэн том амь, амьдрал юм. Түүний дотор хүн, чоно, хонь, үхэр, адуу гэх мэт жижиг амьдрал багтдаг. Эдгээрийн цаашдын хувь заяа бэлчээр нутаг аврагдах эсэхээс шууд хамааралтай. Энэ бол хүмүүсийн ойлгох ёстой хамгийн том мессеж юм” гэж ярьжээ.
24. Жан Жак Анногийн бүтээлд Францын артхаус донж маяг болон Холливудын киноны хатуу амбиц аль аль нь байдаг.

24tsag.mn