Сельфи гэдэг үг нийгмийн сүлжээ хэрэглэгч хүн бүр мэднэ. Сельфи
хийх нь өөрийнхөө зургийг дарах урлаг байж болох юм. Гэхдээ чухам
хэзээнээс сельфи гэх хандлага гарч ирсэн юм бол? Сельфиний тухай таны
мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэе.
Сельфи гэдэг үг нийгмийн сүлжээ хэрэглэгч хүн бүр мэднэ. Сельфи хийх нь өөрийнхөө зургийг дарах урлаг байж болох юм. Гэхдээ чухам хэзээнээс сельфи гэх хандлага гарч ирсэн юм бол? Сельфиний тухай таны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэе.
1. iPhone4 2010 онд хэрэглэгчийг өөрийгөө харж байж зургаа дарах боломж бүхий нүүрний камертай худалдаанд гарснаар сельфидэх буюу өөрийнхөө зургийг авах үзэгдэл мода болж эхэлжээ.
2.Харин хамгийн анхны бас хуучны сельфиг 1839 онд Роберт Корнелиус гэх хүн даржээ.
3.Орчин үеийн технологитой харьцуулбал тэрээр өөрийнхөө зургийг дарахын тулд 3-15 минут болсон гэж тооцоолж байна.
4. Оксфордын англи толь бичигт selfie хэмээх үгийг 2013 онд оруулсан байна.
5. Харин энэ үгийг хамгийн анх 2002 онд хэрэглэжээ.
6. Толь бичгийн тайлбарт бичсэнээр 2002 оны онлайн форумд оролцогч энэ австрали эр согтуу байхдаа агсамнаж өөрийгөө магтсаны дараа “Анхаарлыг чинь татсан бол уучлаарай, энэ бол сельфи байлаа” хэмээн хэлсэн байна.
7.Сельфиг 2004 оноос Flickr сүлжээнд хэрэглэж эхэлсэн ч массд хүртлээ арваад жил зарцуулжээ.
8. Selfie гэдэг үгийн хайлт 2012 оноос хойш 17 мянган хувиар өсчээ.
9. Дэлхий дээрх сельфиний 48 хувь буюу бараг тал нь Фэйсбүүкээр цацагддаг байна.
10. Харин удаах байруудыг утасны зурвас мэдээ, жиргээ, инстаграмм эзэлж байна.
11. Зарим сельфигээ үзэхэд сонин гарсан юм шиг санагддаг нь ямар ч хүний нүүр 100 хувь тэгш хэмтэй байдаггүйтэй холбоотой аж.
12.Эмэгтэйчүүд сельфи хийдээ ямар зан авир гаргадаг тухай судалжээ. Судлагаагаар Бразилийн Сао Пауло хотын эмэгтэйчүүд сельфи хийхдээ толгойгоо хамгийн их буюу 16.9 хэм хазайлгадаг байна.
13.Харин Нью-Йоркын бүсгүйчүүд 7.9 хэм хазайдгаараа хоёрдугаарт бичигджээ.
14.Хүмүүсийн зургаан хувь нь тухайн үедээ хайртай байсан хүндээ сельфигээ илгээсэндээ хожим нь харамсдаг гэнэ. Тэр нь нэлээд янаг, ялгуун зураг байсан бол 36 хувь нь дараа нь “тархиа шаадаг” аж.
15. Сельфи их хийх нь бусдад таалагддаггүй. Нийгмийн сүлжээнд олон сельфи зургаа тавих тусам лайк-ийн тоо буурдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.
16.Нийгмийн сүлжээ сайтуудын хэрэглэгчид 2013 онд нийтдээ 238 тэрбум сельфи хийжээ.
17.Дунджаар нэг хүн жилд 34 удаа сельфи хийж нийгмийн сүлжээнд түгээдэг гэсэн үг юм.
18.Дэлхийн хүн амын ихэнх хувь нь гар утас, зураг авуургүй гээд бодохоор сельфидэх бололцоотой хүмүүсийн хувьд энэ дундаж тоо хавьгүй их болох нь тодорхой байна.
19.Олон нийтийн дургүйцлийг хамгийн ихээр хүргэсэн сельфи бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нельсон Манделагийн оршуулгын үеэр дарсан сельфи аж.
20.Солонгост сельфи зураг авахыг селька гэж нэрлэдэг байна. Энэ бол сельфи+камер гэсэн үгийн товчлол юм.
21. “Time” сэтгүүл 2012 онд сельфи гэдэг үгийг оны анхаарал татсан арван үгний жагсаалтад оруулсан байна.
22. Эрчүүдийн гуравны нэг нь сельфигээ заавал ахин авдаг гэсэн бол хүүхнүүдийн ердөө арван гуравхан хувь нь дахидаг гэжээ. Гэвч судалгаа авсан байгууллагаас бүсгүйчүүдийг “тоогоо дарсан” хэмээн сэжиглэж байгаа юм байна.
23. Өнгөрсөн онд дээгүүрээ нүцгэн сельфи хийж олон нийтийн сүлжээнд түгээхийг хоригложээ. Энэ үзэгдэл багассан хэдий ч бүр мөсөн арилаагүй хэвээр байна.
24. Селфи-г “өөрөг” хэмээн орчуулах саналыг Монголын “Зугаатай хэл шинжлэл” фэсйбүүкийн группээс гаргажээ. “Өөрийн + хөрөг = өөрөг” гэсэн бүтэцтэй энэ үгийг залуус дэмжин, хэрэглээ нь олонд түгсээр байгаа юм.

Д.Идэр