Манай улсын газрын доорх баялаг Канад, Америки тэргүүтэй мөнгөтэй хүмүүсийн нүд сэтгэлийг татаж "арааны шүлс"-ийг асгаруулж байдаг нь үнэн. Тийм ч учраас гадаадын мөнгөтэй эрхмүүд хориод жилийн өмнөөс манай орныг зорих болсон. Тэдгээр эрхмүүдийн нэг болох Саус Гоби Сэндс ХХК-ны ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг одоогоос хоёр жилийн өмнө сөхөгдөж эхэлсэн юм. Тэгвэл энэ хэрэг өнгөрсөн долоо хоногт эцэс болж Жастин Капла нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж ял оноосон юм. Ингээд улсад 35 тэрбум төгрөгийн онц их хохирол учруулсан Жастин Каплагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жастин Каплагийн талаар дуулгахад Мичиганы Технологийн их сургуульд металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуульд Олон улсын менежментийн магистрын зэрэг хамгаалсан.
2. Гурван өдрийн турш шүүсний эцэст шүүхээс "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон байна. Мөн шүүгдэгчдээс тус бүр нэг сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох шийдвэр гаргажээ.
3. Жастин Капла нар улсад учруулсан 35.252 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.
4. Анх 2010 оны 10 дугаар сараас Овоот толгойн ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн.
5. СаусГоби Сэндс компаний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.
6. Жастин Каплад ял оноосонтой холбогдуулан Мянганы сорилтын сангаас манай оронд өгдөг байсан зээл тусламжийг зогсоох болсон тухай яриа өнгөрсөн өдрүүдэд нэлээдгүй явсан. Гэвч одоогоор албан ёсоор нотлогдоогүй байна.
7. Тэрээр Саус Гоби Сэндс компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черчийн хамтаар Өмнөговийн удирдлагуудыг хаалгадах ажиллагааг явуулж байсан гэдэг таамаг байдаг.
8. Тухайн үедээ АТГ-аас чухам ямар үндэслэлээр түүнийг Монголоос гарахыг хориглосон тухай мэдээллийг албан ёсоор өгөөгүй ч, Саус Гоби Сэндсийн удирдлагууд авлигын хэрэгт холбогдох магадлал өндөр гэдгийг хэлж байсан нь өнөөдөр биелэлээ оллоо.
9. Тэрээр Хойд Америк, Монгол, Баруун Африкийн орнуудад 14 жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай аж.
10. 2012 онд Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг “Саус Гоби Сэндс”-ийн хэргийг гол түлхүүр байсан. Учир нь тухайн онд АТГ-аас Д.Батхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үед Д.Батхуяг Саус Гоби Сэндсийн мэдэлд байсан газрыг өөр хүнд шилжүүлсэн нь тогтоогдсон учраас тус компанийг шалгах сэжим болсон.
11. “Саус Гоби Сэндс” компанийн экс удирдлагуудыг бүтэн хоёр жил шалгасны эцэст өнгөрсөн долоо хоногт ялалсан байдаг.
12. Түүнчлэн 2003 оноос 2008 он хүртэл Сентерра Гоулд-ийн Бороо Гоулд төсөл дээр удирдах төвшний төрөл бүрийн ажил хийж байжээ.
13. Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүний статустай аж.
14. Жастин Каплагийн бизнесийн хамтрагч нь Курт Черч юм. Тэр хоёр Саус Гоби Сэндсийг хамтран удирдаж байсан. Курт Черчийг Монголын “төр” ивээгээд Алтан гадас одонгоороо мялаачихсан удаатай.
15. Тэр хоёр жилийн өмнө Саус Гоби Сэндс компанийн ажилчдыг хууль бусаар ажлаас нь халж цомхтгол хийсэн хэргээр бас хэвлэлийнхний анхааралд өртөж байсан.
16. Тэднийг 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж үзэж байсан.
17. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн хэрэг бий. Үүнд, Саус Гоби Сэндс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла нарыг хамаатуулан шалгаж, Монголоос гарахыг хориглосон юм.
18. Жастин Капла нь АНУ-ын Миннесотад суух эцэг Уильям Капладаа захидал явуулж, харин эцэг нь Сенатын гишүүн Аль Франкен, Эми Клобухар, Мишель Бахман нарт захидал илгээн, хүүд нь Монголоос гарах эрх олгох талаар туслалцаа үзүүлэхийг хүссэн билээ.
19. Сенатын гишүүд манай улсын Гадаад харилцааны яаманд албан захидал ирүүлж, Жастин Каплад тавьсан хоригийг түдгэлзүүлэх хүсэлтийг тавьсан юм.
20. Түүнийг Монголоос гарах хоригийг түдгэлзүүлэх хүсэлт тавихдаа Жастин Каплагийн эцгийн эрүүл мэндийн байдал тааруу байгааг харгалзан үзнэ үү гэснийг эх сурвалж өгүүлж байсан.
21. Анх уг хэрэг яригдаж хэлэхдээ 84 тэрбумийн хохиролыг улсад учруулсан гэх мэдээлэл байсан. Гэвч сүүлдээ тэднийг буруутгах үндэслэлүүдийг хумиж танасаар 84 тэрбумаас 35 тэрбум болж дуусав.
22. Уг татварын асуудалтай холбоотой хэргийг хууль хяналтынхан ихэд нууцалдаг байсан. Харин оны дараахан улсын ерөнхий прокруроос хэргийн баримтуудыг ил болгосон.
23. Жастин Каплагийн хэргийг өнгөрсөн жилийн наймдугаар сард хоёр өдрийн турш шүүсэн бөгөөд эцэст нь хэргийн нотлох баримт бүрэн үндэслэлгүй хэмээн мөрдөн байцаалтад буцааж байсан удаатай.
24. Жастин Каплаг хүмүүс Монгол эхнэртэй, хоёр хүүхэдтэй гэлцдэг.

Сэтгэгдэл (15)